“Marilyn Monroe”, “Let Me Down”, “Boi” зэрэг бүтээлээрээ сонсогчдод танигдсан залуу уран бүтээлч MVCHI буюу Ч.Мөнхжин өөрийн “Malena” дууг хэрхэн бүтээсэн, уран бүтээлийн ард ямар ажил өрнөсөн болон хэдий хэмжээний зардал гаргасан тухайгаа ярьжээ.
Тэрбээр цахим орчинд нийтэлсэн бичлэгтээ “Хурд” хамтлагийн “Бүсгүй” уран сайхны киног кинотеатрт үзчихээд гэртээ ирмэгцээ “Malena” киног үзсэн. Энэ хоёр киног үзсэний дараа надад маш гоё мэдрэмж төрсөн. Тэр мэдрэмжээрээ энэ дуугаа бичсэн. Миний хамгийн нандин дуу. Энэ дууг хэдийгээр сонсогчдод хүргэсэн ч гэлээ би ямар нэг тоглолт, арга хэмжээнд огт дуулаагүй. Хэзээ нэгэн цагт чин сэтгэлээсээ хайртай хүнийхээ өмнө дуулж өгсөнийхөө дараа тоглолтууд дээр дуулна гэж нандигнадаг. Дууны бичлэг, микс, мастеринг, клипний зардал нийлээд 35 сая гаруй төгрөгөөр бүтсэн” гэжээ.
Malena” дууны үгийг MVCHI өөрөө бичсэн бөгөөд дууны бичлэг, микс, мастерингийг “Toonot Records”-ын продюсер Э.Дэлгэрмөрөн, дууны клипийг “Friday Production” бүтээжээ.

