Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Үе үеийн уран бүтээлчид “Эгшгэн цацал”-аа өргөлөө
Дуу хөгжим

Үе үеийн уран бүтээлчид “Эгшгэн цацал”-аа өргөлөө

Урлаг Урлаг02/11/2026Шинэчлэгдсэн:03/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, доктор, профессор Сономын Лувсанвандангийн нэрэмжит Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын түүхт 50 жилийн ойдоо зориулан “50 бүтээлч ажил”-ыг өрнүүлж байна.

Энэ хүрээнд ахмад уран бүтээлчдийн “Эгшгэн цацал өргөмү” хүндэтгэлийн тоглолтыг аймгийн Хөгжимт драмын тайзнаа толилууллаа. Урлагийн алтан үеийн түүхийг бүтээлцэж, авьяас билэг, хөдөлмөр зүтгэл, үнэт өв соёлоороо үе үеийн уран бүтээлчдэд үлгэр дуурайлал болсон ахмад уран бүтээлчдийн тоглолтонд энэ цагийнхан ч нэгджээ.

Аймгийн Хөгжимт драмын театрын түүхэн замнал нь 1942 оноос эхтэй. Анх 2 гэртэй байгуулагдан аймгийн Клуб нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд клубийн нээлтээр Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг хуучин эхээр, “Цэнд комиссар”, “Ардын зориг”, “Харанхуй засаг” зэрэг драмын жүжиг, концертыг тоглож байжээ.

1953 онд аймгийн Клуб орон тооны 13 жүжигчинтэй болж өргөжжээ. Тухайн үед уран бүтээлийн төрөлжсөн анги байгаагүй тул жүжигчид жүжиглэх, дуулах, шүлэг унших, бүжиглэхээс гадна хөгжим тоглож, урлагийн олон төрлөөр уран бүтээлээ туурвидаг байв. Харин 1958 онд аймгийн Клубийг Соёлын ордон болгон өргөтгөж, орон тооны 18 жүжигчин, 30 гаруй сайн дурын уран сайханчтай болжээ. Мөн энэ үеэс дуу, хөгжим, бүжиг, драмын зэрэг мэргэжлийн ангиудыг байгуулсан байна.

Улмаар 1977 онд 600 гаруй хүний суудалтай, 80 шахам уран бүтээлч, нийт 110 ажилтантай мэргэжлийн урлагийн байгууллага болж, театрын нээлтээр Төрийн шагналт, УГЗ Бирваа, Рэгсүрэн нарын “Эрдэнэтээлийн уянга” дуурь, “Гурван бүсийн нутаг” концертыг тогложээ. Ийнхүү аймгийн Соёлын ордон мэргэжлийн урлагийн байгууллага Хөгжимт драмын театр болсноор жинхэнэ мэргэжлийн өнгө аястай болж, хөгжимт драмын чиглэлээр хөгжих үндэс суурийг тавьсан түүхтэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Торгоны зам-4” олон улсын уралдаант наадамд Монгол хүүхдүүд амжилттай оролцлоо

02/11/2026
Дуу хөгжим Урлаг

Женнифер Лопез “Proof of Love” шинэ дуундаа хайр, хагацал, уй гашууг өгүүлнэ

01/11/2026
Дуу хөгжим Урлаг

Артист MVCHI “Malena” дуугаа бүтээсэн түүх болон зардлаа танилцуулжээ

31/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Торгоны зам-4” олон улсын уралдаант наадамд Монгол хүүхдүүд амжилттай оролцлоо

02/11/2026

Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Б.Энхнаран “Хөөрхөн Халиун” тоглолтоо хийнэ

02/11/2026

Ардын жүжигчин И.Одончимэг “Өвөрхангайн алдартан” боллоо

02/11/2026

Морин хуурч Б.Төгөлдөр олон улсын наадмын дэд байрт шалгарчээ

02/11/2026

Хөрөг зургийн бүтээл туурвих арга барил, үйл явцтай танилцуулах мастеркласс зохион байгууллаа

02/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.