Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Б.Амарсайханы зохиолыг нь бичиж, найруулсан “Гэтлэл” олон ангит кино арваннэгдүгээр сарын 11-нээс үзэгчдийн хүртээл болох гэж байна.
“Гэтлэл” олон ангит киноны гол дүрд модель Ж.Энэрэл тогложээ. Өвөрмөц төрх, ур чадвараараа олон улсад танигдаж, загварын ертөнцийн нийслэл хотууд болох Нью-Йорк, Парис, Милан, Лондонгийн тэргүүлэх агентлагуудыг төлөөлөн ажиллаж буй модель Ж.Энэрэлийн өөр нэгэн дүр төрхийг “Гэтлэл” олон ангит киноноос харах боломжтой юм.
Тус кинонд мөн Б.Амарсайхан, Б.Болдхүү, Э.Тодгэрэл, Н.Мөнхжаргал, Б.Хангай, Г.Тэнүүн, Б.Баярсайхан, Б.Ноба, Б.Наранбаатар, С.Идэрмаа, Б.Ариунцэцэг, С.Марал-Од, Д.Ганбаатар нар тогложээ.
“Гэтлэл” олон ангит киног Univision, LookTV-ээс хүлээн авч үзэх боломжтой.

