Холливудын жүжигчин Кира Найтли найруулагч Роберт Айкегийн “The Lives of Others” жүжигт гол дүр бүтээж, Лондонгийн театрын тайзнаа 15 жилийн дараа эргэн иржээ. Г
Флориан Хенкель фон Доннерсмаркийн 2006 онд бүтээсэн, “Оскар”-ын шагнал хүртсэн ижил нэрт Германы киноноос сэдэвлэсэн уг жүжиг 1984 оны Зүүн Германд өрнөнө. Тухайн үеийн нууц цагдаагийн байгууллага болох Штази иргэдийн хувийн амьдралыг тагнан мөрдөж, уран бүтээлчдийн үзэл бодол, эрх чөлөөг хязгаарлаж байсан нийгмийн нөхцөл байдлыг өгүүлдэг.
Кира Найтли жүжигт жүжигчин Криста-Мария Зиландын дүрийг бүтээжээ. Түүний хайртай залуу, зохиолч Георг Драйманы дүрд “Bridgerton” цувралаар танигдсан Люк Томпсон тоглож байгаа бол Штазийн ажилтан Герд Визлерийн дүрийг Стивен Диллэйн бүтээсэн байна. Мөн Эндрю Вудолл, Пол Хиггинс нар жүжигт тогложээ.
“The Lives of Others” жүжиг Лондон хотын “Адельфи” театрт тоглогдож байгаа бөгөөд 2027 оны нэгдүгээр сарын 9-нийг хүртэл үзэгчдийн хүртээл болохоор төлөвлөгджээ.

