“Jonas Brothers” хамтлагийн дуучин Ник Жонас 13 настайдаа оношлогдсон нэгдүгээр зэргийн чихрийн шижинтэй талаараа дэлгэж, уг өвчинтэй холбоотойгоор юунд хамгийн их бухимддаг тухайгаа бичжээ.
Өдгөө 34 настай дуучин энэхүү захидлаа “Dexcom” компанийн санаачилсан “A Letter to Diabetes” төслийн хүрээнд бичжээ. Уг төсөл нь чихрийн шижинтэй алдартнуудыг өвчинтэйгөө холбоотой туршлага, мэдрэмжээ илэн далангүй хуваалцахад уриалдаг бөгөөд арваннэгдүгээр сард тохиодог Чихрийн шижин өвчний талаарх мэдлэгийг дээшлүүлэх сарын хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Ник захидлаа “Сайн уу, хуучин найз минь” хэмээн эхлүүлээд, анх оношлогдсоноос хойш 21 жил өнгөрснийг дурджээ. Тэрбээр өдөр бүр цусан дахь сахарын хэмжээгээ утсаараа шалгах, хоол идэхийн өмнө инсулины шахуургаа ашиглан шаардлагатай тунгаа тооцох зэрэг олон жижиг шийдвэр гаргадаг тухайгаа бичсэн байна.
Дуучин өөрийгөө өвчнийхөө хохирогч мэтээр харахыг хүсдэггүй ч өөрийн түүхийг хуваалцах нь бусдад урам зориг өгөх чухал ач холбогдолтой гэж үздэг байна.
Ник Жонас өмнө нь 2026 оны наймдугаар сарын 20-нд Нью-Йоркийн “Madison Square Garden”-д болсон “Jonas Brothers” хамтлагийн тоглолтын үеэр ч энэ сэдвээр ярьсан юм. Тэрбээр “Gut Punch” хэмээх дуугаа бичихдээ өөрийн туулсан туршлагаа даван туулахыг зорьсон бөгөөд уг дуу нь чихрийн шижинтэй амьдрах тухай тэмдэглэл мэтээр бүтсэн гэж тайлбарлажээ.

