Өмнөд Солонгосын “Blackpink” хамтлагийн гишүүн, дуучин, жүжигчин Жисү (Jisoo) Холливудын томоохон авьяаслаг уран бүтээлчдийг төлөөлдөг “William Morris Endeavor” (WME) агентлагтай дэлхий даяарх төлөөллийн гэрээ байгууллаа.
WME агентлаг Жисүгийн олон улсын зах зээл дэх хөгжим, кино, телевизийн салбарын үйл ажиллагаа болон уран бүтээлийн боломжуудыг төлөөлөн ажиллах аж.
WME нь Холливудын нэр хүндтэй агентлагуудын нэг бөгөөд жүжигчин, хөгжимчин, найруулагч, спортын одод болон бусад салбарын алдартнуудыг дэлхий даяар төлөөлдөг.
Энэхүү гэрээ нь Жисүгийн бие даасан уран бүтээлийн олон улсын хүрээг тэлэх, Холливудын кино, телевизийн салбарт ажиллах боломжийг нэмэгдүүлэх чухал алхам гэж үзэж байна.
Гэхдээ WME-тэй байгуулсан гэрээ нь Жисүгийн өмнөх уран бүтээлийн харилцааг өөрчилж байгаа хэрэг биш юм. Түүний бие даасан хөгжмийн үйл ажиллагааг “Blissoo” болон “Warner Records”, харин “Blackpink” хамтлагтай холбоотой үйл ажиллагааг “YG Entertainment” хариуцсаар байх аж.

