Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Залуус МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Дуу хөгжим

Залуус МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Урлаг Урлаг30/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_64352012609062014-10-30-13-14[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

   Монголын зурагт радиогийн түүх бичигдэж эхэлсэн он жилүүдээс хойш телевизийн урлагийн түүх монгол нүүдэлчдийн соёл иргэншил, сэтгэхүйн цар хүрээгээр  хуудсаа зузаатгаж, дуу дүрсний гайхамшиг, мэдээ мэдээллийн хязгааргүй их уудамд  нэвтрэн орсон 47  жилийн түүх өдгөө Монголын телевизийн урлагийн хөгжлийн түүх болсон байна.

Энэ олон жилийн түүхтэй ажилч, хөдөлмөрч хамтын олны  дэргэдээс  бий  болсон  MNB тэмүүлэл клубийн урилгаар  Монголын Залуучуудын холбооны салбар  салбарын залуус  МҮОНРТ-ийн  үйл ажиллагаатай танилцаж, нөхөрсөг уулзалт зохион байгууллаа.  Энэхүү танилцах уулзалтанд оролцсон залуусыг  МҮОНТ-ийн захирал  Д.Энхтуяа, MNB тэмүүлэл клубийн тэргүүн н.Өлзий, MNB.mn сайтын ахлах редактор н.Болортулга  тэргүүтэй тус байгууллагын хамт олон  нөхөрсөгөөр хүлээн авч  үйл ажиллагаагаа танилцуулсан юм.  Энэ үеэр  МҮОНРТ болон МЗХ цаашид хэрхэн хамтран ажиллаж болох  тухай санал бодлоо солилцсон юм. Энэхүү уулзалтанд оролцсон МҮОНТ-ийн захирал  Д.Энхтуяа: “МЗХ бол үзэл суртлын маш  том  зэвсэг.  Телевиз  ч бас олон нийтэд хүргэж  буй нийтлэл нэвтүүлгийн  бодлогынхоо хүрээгээр олон нийтийн сэтгэхүйд нөлөөлж чаддаг. 

Энэ  2 том  зэвсэг нийлээд нийгэмд ямар үлгэрлэл үзүүлж  чадах вэ? гэдэг  нь чухал юм. Тиймээс  залуучуудаа  уриалан дуудаж  залуучуудаараа  дамжуулж  нийгэмд үр дүнтэй ямар ажлуудыг  хийж болох  вэ  гэдгийг хамтын ажиллагаагаараа харуулах хэрэгтэй болов уу гэж бодож  байна. Бид жижигхэн зүйлээс  эхлээд түүнээсээ  салаалан нийгэм рүү  чиглэсэн, үр дүнд хүрсэн  олон  томоохон ажлуудыг эхлүүлж  болох юм” гэдгийг  онцлон  хэлж байсан юм.  МЗХ-ны төлөөлөгчид ч  МҮОНРТ –тэй цаашид хэрхэн хамтран ажиллаж болох талаар өөр өөрсдийн санал бодлыг чөлөөтэй илэрхийлсэн юм. Үүний  дараагаар цэнхэр дэлгэцийн ард өрнөх амьдралтай танилцаж, олны танил хөтлөгч, нэвтрүүлэгч, редакторуудтай биечлэн уулзаж нэг өдрийг дурсах дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн кинонд Жулиа Гарнер тоглохоор болжээ

07/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлагийн Женни “Beats” брэндтэй дахин ажиллалаа

05/09/2025
Дуу хөгжим Урлаг

Жастин Бибер “Swag II” цомгоо гаргажээ

05/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн кинонд Жулиа Гарнер тоглохоор болжээ

07/09/2025

Монгол сурагчид сонгодог хөгжмийн олон улсын хоёр уралдаанд түрүүлжээ

07/09/2025

Язгууртны булшнаас олдсон түүхэн олдворыг хэвлэсэн 3D макетыг гардуулж өглөө

07/09/2025

“Go Mongolia” төслийн сурталчилгааны зураг авалтыг Парис, Лондон, Токио, Монгол зэрэг дөрвөн улсад хийжээ

06/09/2025

ФОТО: “Rhyme” уран сайхны киноны нээлтээс

06/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.