Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Г.Болор-Эрдэнэ : Урлагаар явах сонирхолтой хүүхдүүдийн урлагт хөл тавих үүд хаалгыг нээж өгнө
Үндэсний хөгжим

Г.Болор-Эрдэнэ : Урлагаар явах сонирхолтой хүүхдүүдийн урлагт хөл тавих үүд хаалгыг нээж өгнө

Урлаг Урлаг31/10/2014Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
uls_54530e95426e9_1687894832014-10-31-13-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Урлаг бол бидний амьдарч буй цаг үеийн соёлын илэрхийлэл мөн. Харин агуу урлаг нь хэд хэдэн соёлыг дамжин мөнхрөх чадвартай байдаг гэдэг үг бий. Бид урлагаар дамжуулан инээд баясал, уярал ухаарал, сэтгэлийн асар их цэнгэл жаргалыг эдэлдэг. Тэгвэл энэ агуу их урлагийг хүн л бүтээдэг гээд бодохоор бахдам сайхан. Урлагтай ажил амьдралаа холбосон хүмүүс гоо зүйн асар өндөр мэдрэмжтэй байдаг. Урлагийн хүн болох сонирхолтой эсвэл өөрийнхөө авъяасыг задлах гэсэн хүүхэд залуучуудад зориулан дараах ярилцлагыг бэлтгэн хүргэж байна. Бидний энэ удаагийн зочноор “Урлагийн цомирлог” сургалтын төвийн багш Г.Болор-Эрдэнэ уригдлаа.

-Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Ганхүүгийн Болор-Эрдэнэ гэдэг. Би 2009 онд КУДС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн.

– Урлагийн чиглэлээр сургалтын төв ажиллуулдаг гэсэн. Сургалтын төвийнхөө талаар бидэн танилцуулаач ?
-Би одоо “Урлагийн цомирлог” гээд сургалтын төвийн үйл ажиллагааг хариуцан явуулж байна. Энэ сургалтын төв маань бүжгийн, жүжгийн, дуулаачийн, төгөлдөр хуурын сургалтандаа элсэлт авдаг. Манай сургалтын төвийн зорилго бол урлагаар дамжуулан хүүхдүүдээ нийгэмшүүлэн төлөвшүүлэх мөн дээрээс нь урлагаар дамжуулан эрүүлжүүлэх зорилготой ажилладаг.
Жишээлбэл бүжгийн хичээлд явснаар хүн хөдөлгөөний дутагдлаасаа гарч, зөв аргаар биеийн илүүдэл жингээ хаядаг. Дуулахуйн урлагт суралцсанаар хүн зөв амьсгаа авч сурдаг. Ингэснээр ходоодны үйл ажиллагаа нь сайжирдаг. Дуулахаар бага тархи хөгждөг гэдэг дээ.

-Танай сургалтын төв үйл ажиллагаа явуулаад хэр удаж байгаа вэ. Сургалтад хамрагдаж байгаа суралцагч нарт насны ангилал гэж байх уу?
-Манайх 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Манайд ирж суралцаж байгаа хүмүүс янз янзын л зорилго агуулсан байдаг. 05 наснаас дээш бүх насны хүмүүсийг хамруулдаг нь манай сургалтын төвийн онцлог юм уу даа.
Манайд зөвхөн СУИС болон бусад урлагийн сургуульд орох конкурстээ бэлтгэх гэж ирдэг нэг хэсэг байхад энд тэндхийн баяр цэнгээнд очихдоо бүжиглэж сурсан байх зорилготой нөгөө хэсэг байна. Мөн цаашдаа урлагаар явах, өөрийгөө задлах гэсэн хүмүүс ч байна. Манай сургалтын төвд сурснаар үнэхээр тэдний зорилго биеэлж СУИС-ийн найруулагчийн анги, бүжгийн ангид орсон хүүхдүүд олон байгаа. Мөн сургуулийнхаа урлагийн үзлэгт бэлтгэх гэж ирж суралцаад амжилт гаргасан хүүхдүүд олон байгаа. Тэд минь үргэлж бидэнтэй холбоотой байдаг л даа.

-Сургалтын төвийг явуулахад хичээлэх байр, багшилж байгаа багш нар их чухал байдаг ?
-Бид Энх тайван найрамдлын ордны кино зааланд үйл ажиллагаагаа явуулдаг.
Манай сургалтын төвийн багш нар бүгд чиглэл чиглэлээрээ дагнасан мэргэжлийн багш нар байдаг. Зөвлөх багш нарын тухайд МУГЖ Даваахүү, Цэрэндарьзав, Норолхоо багш, Чука багш гээд олон сайхан алдартай хүмүүс бидний үйл ажиллагааг чиглүүлж явдаг. Харин яг хичээл орж байгаа багш нар маань дадлага туршлагатай олон жил ажилласан багш нар байдаг. Ахмад багш нараасаа зөвлөгөөгөө аваад, залуу багш нараараа хичээлийг нь оруулдаг.

-Сургалтын төвийн хичээлийн хуваарийн талаар дэлгэрүүлэх нь зүйтэй болов уу?
-Манайх долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагуудад хичээл ордог. Үдээс өмнөх, үдээш хойшхи гэсэн хоёр анги байгаа. Жишээ нь заавал сурах 10 бүжгийн анги маань өглөө 07 цагаас мөн орой 19.30 д ордог. Дуулаачийн анги орой 18-20 цаг хүртэл гээд цаг нь зоогдсон байдаг. Гэхдээ бид заавал сурах 10 бүжгийн ангид ямар хүмүүс хамрагдах вэ, тэдгээр хүмүүсийн ажлын цаг хэзээ эхлэж, тарах вэ гэдэг тал дээр судалгаа хийсэн байдаг л даа. Тэр судалгаа нь дээрээ үндэслэн цагийг нь зоодог.
-Мэдээж танай сургалтын төв анхан дунд гээд төрөлжүүлсэн байдаг байх. Ямар хугацаанд үргэлжилдэг вэ?
-Анхан шат нь 3-6 сар, дунд нь 2-3 сар гүнзгий нь нэг сар гээд явчихдаг. 45 хоногийн анги гэж бас байдаг. Манай сургалтын төвийн маш олон давуу талтай. Жишээ нь дуулаачийн анги маань дуулаачийн хичээл дээрээ гоо зүйн хичээл давхар ордог. Манай сургалтын төвийн дуулаач, жүжгийн, бүжгийн ангийн хүүхдүүд бүгд нийлээд нэг уран бүтээл дээр ажиллах боломжтой.

-Сургалтын төвийн үнэ ханшийг хүмүүс сонирхож байгаа байх?
-Анхан шатны сургалтын төлбөр нэг сард 150 мянган төгрөг, дунд шат нь 130 мянган төгрөг, гүнзгий шат нь 100 мянган төгрөгийн төлбөртэй байдаг. Анхандаа суухгүй шууд дунд шатандаа орно гэсэн хүүхдээс бид шалгалт авч тэнцсэнийг нь оруулдаг байгаа. Заавал сурах 10 бүжиг нь сарын 50 мянган төгрөгийн төлбөртэй байдаг.

-Төгссөн төгсөгчиддөө сертификат олгодог уу?
-Бид анхан, дунд, гүнзгий шатны сургалтыг төгссөн хүүхдүүдээ сертификат олгодог. Мөн маш олон урамшууллыг төгсөгч нартаа олгодог. Тухайлбал сургалтын төвөө амжилттай төгссөн нэг хүүхдэд дууных нь бичлэгийг клиптэй нь үнэгүй хийж өгөх эрх олгодог байгаа.

-Тэгэхээр хажуудаа студитэй гэсэн үг үү?

-Тийм ээ. Мөн бидэнд телевиз, студиуд манай хүүхүүдээс авч хамтарч ажиллах санал тавьдаг. 

Тийм учраас манай сургалтын төвийг амжилттай төгссөн хүүхдүүд ажлын байраар хангагдах боломжтой гэсэн үг. Авъяас гэдэг бол хүн болгонд заяадаг зүйл биш шүү дээ. Нэг хувийн авъяас 99 хувийн хөдөлмөр гэдэг. Тодорхой цаг хугацаанд маш их хичээл зүтгэл, багш нарын ур чадвар дээр үндэслэлээд урлагаар явах хүүхдүүдийг гаргаж ирж байгаа юм л даа.
Мөн манай сургалтын төв нь студиддээ кино клип хийдэг байгаа. Мөн давхар шинэ жилийн захиалгуудыг авдаг. Манай сургалтын төвөөс тухайн байгууллагын шинэ жилийг зохион байгуулж, өвлийн өвгөн, цасан охин хөтлөгч, урлагийн номер гээд бүгдийг нь цогцоор нь үйлчилдэг. Мөн бичлэгийг нь хийж өгдөг байгаа.

-Сургалтын төвд хамрагдахыг хүссэн хүүхдүүд яаж холбогдох вэ?
-Энхтайван найрамдалын ордон дээр ирэхээр “Урлагийн цомирлог” сургалтын төв байгаа. Бид даваа, лхагва, баасан гарагуудад хичээллэдэг гэж хэлсэн. Эдгээр өдрүүдэд бид байдаг. Бусад үед 89983387 гэдэг дугаараар холбогдож бидэнтэй холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

-Төгсөгчидөө юуг амалж чадах вэ?
-Урлагаар явах сонирхолтой хүүхдүүдийн урлагт хөл тавих үүд хаалгыг чинь нээж, босгыг нь давуулах хүч нь байна гэж хэлмээр байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.

М.Нандин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн загвар, соёлын шинэ үзэгдэл “Labubu”

22/05/2025

Шүтэн бишрэгчид “Oasis”-ын аялан тоглолтыг үзэхийн тулд нэг тэрбумыг зарцуулна

22/05/2025

“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ

22/05/2025

Энэтхэгийн зохиолч Бану Муштак олон улсын Бүүкерийн шагнал хүртлээ

22/05/2025

П.Лхагвадуламын уран бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

22/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.