Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Өнөөдөр Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатарын төрсөн өдөр
Театр

Өнөөдөр Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатарын төрсөн өдөр

Урлаг Урлаг25/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын тайз, дэлгэцийн уран бүтээлүүдэд бүтээсэн дүрүүдээрээ үзэгчдийн эчнээ танил жүжигчин Г.Амгаланбаатарын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1978 оны энэ өдөр буюу арваннэгдүгээр сарын 25-нд төржээ.

Г.Амгаланбаатар Соёл урлагийн их сургуулийг 1999 онд Ардын жүжигчин Ж.Лхамхүүгийн удирдлага дор жүжигчний мэргэжлээр суралцаж төгсөөд уран бүтээлийн гараагаа Улсын драмын эрдмийн театрт эхлүүлсэн байна.

УДЭТ-ын босгыг 2000 онд давсан түүний тайзны анхны гол дүр нь “Бооцоо” жүжигт байлаа. Түүний хойш дэлхийн сонгодог, Монголын түүхэн, орчин үеийн сэдэвт 50 гаруй жүжгийн гол болон голлох дүрд тогложээ. Онцолбол, “Парисын дарь эхийн сүм”, “Гол дүрийн амрагууд”, “Надаар тоглосон хайр”, “Хэлж зүрхлээгүй хайр”, “Дурлахыг хориглоно”, “Кихот ноён”, “Ромео, Жульетта”, “Хаадын хаан: Андгай”,  “Үгүйлэгдсэн хайр” гэхчилэн дурдаж болно. 

Дэлгэцийн уран бүтээлийн тухайд Г.Амгаланбаатар “Үл таних эмэгтэй”, “Баасан гараг”, “Амьдрал төсөл”, “Мухар гудамж”, “Хуримын даашинзтай бүсгүй”, “Хоёр амь”, “Торгон цэргүүд”, “Өчигдөр”, “Түүх мартахгүй”, “Үнэр” гэхчилэн бүрэн хэмжээний болон олон ангит уран сайхны кинонд тогложээ.

Г.Амгаланбаатар 2019 оноос Соёл урлагийн их сургуулийн Театр урлагийн сургуульд жүжиглэх ур чадварын багшаар ажиллаж эхэлжээ. Тэрбээр жүжигчний мэргэжлийн ур чадвар, тайзны туршлагаа залуу уран бүтээлчдэд өвлүүлэн, шинэ үеийн жүжигчдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Амьтны ферм” метадрамын жүжгийн хаалтын гуравхан тоглолт үлдлээ

24/11/2026
Кино Урлаг

Гавьяат жүжигчин У.Уранчимэгт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээнэ

23/11/2026
Театр Урлаг

“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг толилуулна

23/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатарын төрсөн өдөр

25/11/2026

Дэлхийг тойрч буй “Хунт нуур” бүжгэн жүжигт монгол балетчин Д.Одсүрэн гоцолж байна

25/11/2026

Ардын жүжигчин, дуучин Т.Ариунаа “Чи зөв яв, эрүүл бай. Бусад нь бүгд болдог хорвоо” гэв

25/11/2026

С.Чулуунбаатарт Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээнэ

25/11/2026

“Дотор хүрээ” хамтлагийн бүрэн хэмжээний бие даасан тоглолт өнөөдөр “Түмэн эх” өргөөд болно

25/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.