Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ойн өдрөөр ахмад жүжигчин Б.Тунгалагт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.
Тайз, дэлгэцийн олон арван гол болон туслах дүр бүтээж, дүр бүртээ бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн ур чадвараа шингээн, ард түмнийхээ сэтгэлд хоногшуулж, мэргэжлийн урлагийг хөгжүүлэх, дэлхийн болон өөрийн орны нэрт зүтгэлтнүүдийн бүтээл туурвилыг мөнхжүүлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх, залуу уран бүтээлчдийг сургаж дадлагажуулахад оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Монголын урлагийн ажилтны холбооны тэргүүн, Гавьяат жүжигчин Банзрагчийн Тунгалагт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.

