Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ойн өдрөөр УДЭТ-ын жүжигчин У.Уранчимэгт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.
Тайз, дэлгэцийн олон арван гол болон туслах дүр бүтээж, мэргэжлийн өндөр ур чадвар, тайзны хэлэмж, дүрийн сэтгэл зүйн боловсруулалт, уран бүтээлийн өвөрмөц арга барилаараа үзэгч, мэргэжлийн шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, бүтээсэн дүрээрээ тайзны урлагт өөрийн гэсэн өнгө төрх бий болгон, олон бүтээл найруулсан Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Гавьяат жүжигчин Уртнасангийн Уранчимэгт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.

