"Хатариш" дуугаараа олны танил болсон дуучин, жүжигчин Мино хүүтэй болжээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд уран бүтээлээсээ хөндийрөөд байсан нь хөл хүнд болсонтой нь холбоотой аж. Дуучин бүсгүйн хувьд хүүгээ гэртээ харангаа эх хүний жаргалыг эдэлж буйгаа цахим ертөнцийн найзууддаа хуваалцсан байна. Түүний хувьд Дамбын Хишгээгийн хүүтэй нижгэр хурим хийсэн ч хосууд хэдхэн сарын дараа салсан юм. Харин дуучин бүсгүй энэ удаа жинхэнэ хайраа олсон бололтой. Ингээд та бүхэндээ Миногийн сүүлийн үеийн зурагнуудаас хүргэж байна.
www.URLAG.mn