Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог»Ухаалаг шийдлийн эзэд эко аялал зохион байгууллаа
Сонгодог

Ухаалаг шийдлийн эзэд эко аялал зохион байгууллаа

Урлаг Урлаг28/11/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
shatar-oroh-872x4809663873312014-11-28-12-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хэлсэн үг нь үйлдэл болж, хийсэн ажил нь хөрсөнд бууж үр дүнг нь хардаг байх тийм шударга зарчимыг нийгэм аяндаа шаардах болсон. Энэ зарчимыг бий болгохын тулд залуучууд өөрсдөө бэлтгэгдэх ёстой, боловсрох ёстой гэдгийг “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот телевизийн төслийн шилдэг оролцогч нар харуулж байна. Тэд шийдлээ хүлээсэн асуудлыг зориглон хөндөж, өөрсдийн байр сууринаас гарах гарцыг хамтдаа эрэлхийлж, нийгэмд, олон нийтэд нөлөөлөл бий болгох олон шинэ ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа.

Төслийн “Ас Ас” багийн залуус энэ удаад нөлөөллийн ажлыг санаачлан, “Ухаалаг шийдэл – Эко аялал”-ыг зохион байгуулж, нийт оролцогчид болон дэмжигч байгууллагууд хамтран оролцлоо. Байгаль эх дэлхийгээ хайрлах, эко үйл ажиллагааг идэвхжүүлэхэд олон нийтийн дуу хоолой, хамтын хүч, оролцооны асуудал чухал байгаа тул залуус энэ асуудалд өөрсдийн үзэл бодлоо нэгтгэсэн нь энэ. Үйл ажиллагааг дэмжин “Женко тур бюро” ХК, Монголын хийн түлшний салбарын анхдагч “Дашваанжил газ”, “VIP” такси үйлчилгээний компантай хамтран ажиллалаа. Эко аялагч залуус нэг өдрийг эрүүл агаарт оюуны тоглоом тоглон хөгжилтэй өнгөрүүлсэн юм.

“VIP такси сервис” ХХК-ийн захирал Б.Ганчимэг – Манай байгууллагын хамт олон “Ас Ас” багийн залуучуудын санаачилсан эко аялалыг дэмжиж хамтран ажиллаж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах олон зорилгыг агуулж байгаа нь манай байгууллагын уриатай нийцэж байсан. Мөн хийе бүтээе гэсэн чин хүсэлтэй залуусыг дэмжихийг чухалчилсан. Өнөөдрийн арга хэмжээ үнэхээр сонирхолтой бас хөгжилтэй болж байна.

“Ас Ас” багийн гишүүн С.Санасэр – Манай багийн залуус нийгэмд үр өгөөжтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зорьж “Ухаалаг шийдэл” төслөө эхлүүлсэн. Үүнд эрүүл мэнд, эдийн засаг, урт хугацааны бодлогын асуудлыг багтаасан байгаа. Нэг цогц болж хэрэгжих энэхүү төсөл маань улс орны нөхцөл байдал хүнд байгаа энэ үед залуучууд бодлогын хүрээнд асуудалд ханддаг, зөв өнцөг, зөв байр суурийг нийгэмд гаргадаг байх хэрэгтэй гэсэн зарчимыг харуулах юм. Тийм учраас ухаалаг эко шийдлийг олон нийтэд нөлөөлөл болгохыг зорьж өнөөдрийн аялалыг зохион байгуулж байна.

“Шинэ ялалт” багийн гишүүн Б.Мөнгөнзаяа – Залуус олон үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байна. Өнөөдрийн арга хэмжээ үнэхээр сонирхолтой болж байна. Хүмүүс шатрыг өрж тоглодог бол өнөөдөр бид өөрсдөө шатар болж нүүдэл хийж тоглосон нь сонирхолтой, хөгжилтэй, басхүү их сэтгэлгээ шаардсан тэмцээн боллоо. Мөн Монгол нутаг дэвсгэрээс олдсон олон сонирхолтой түүхэн баримтыг үзэж танилцан, үндэсний хувцсаараа гоёж үзлээ. Монгол ёс заншил, уламжлалаараа бахархах сэтгэгдэл төрж байна.

“Ас Ас” багийн гишүүн Х.Ганбаатар – Манай баг эко аялалын хүрээнд явагдах багийн тэмцээнүүдийг сонирхолтой байдлаар явуулъя гэж шийдээд хүмүүсийг шатрын хөлөг дээр гаргаж тоглууллаа. Оролцогч нарт сонирхолтой сонин санагдсан байх. Яагаад заавал шатрын спортыг сонгосон бэ гэхээр манлайлагч хүн хоёр, гурван нүүдлийн цаадахыг хардаг. Өөрөөр хэлбэл алсыг харж зорилгоо тодорхойлдог байх ёстой гэсэн үүднээс сонгосон. Өдөрлөгт оролцсон залуучууддаа өөрийн ажилуулдаг оюун ухаан хөгжүүлэх тоглоомын дэлгүүрийн бүтээгдэхүүнээс бэлэг болгон дурсгасан. Олон хүн хэрэгтэй, сонирхолтой бэлэг байна гэж хэлсэн.

Манлайлагч залуус  ажлын нэгэн өдрийг эх дэлхийгээ хайрладаг, эрүүл ухаалаг хэрэглээг дэмжигчидтэй хамтран ач холбогдолтой, бусдад ухаарал хайрласан, шинэ санаачилга гаргаж ухаалаг сонголт хийхэд нөлөөлсөн сонирхолтой үйл ажиллагааг зохион байгууллаа.  “Ухаалаг шийдэл” төсөл үргэлжилж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025

“Artweek-2025” дүрслэх урлагийн долоо хоног болно

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.