Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин Насаа Би… тоглолтоороо ямар уран бүтээлч болсоноо харууллаа
Оддын амьдрал

Дуучин Насаа Би… тоглолтоороо ямар уран бүтээлч болсоноо харууллаа

Урлаг Урлаг02/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0H0A84291957887112014-12-02-10-43[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нижигнэсэн алга ташилт, зэрийтэл дүүрэн үзэгчид, джазз хөгжмийн хэмнэлд өрнөсөн БИ тоглолт.

Дуучин Насаа “БИ… гэдэг үгний цаана намайг илэрхийлэх маш олон зүйл бий. Энэ үдэш би монголын орчин үеийн хөгжмийн урлагт  уран бүтээлч болон бэлтгэгдсэнээ хойш ямар уран бүтээлч болсоноо  харуулах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг үзэгчдийнхээ өмнө хүлээж байна хэмээн тоглолтынхоо өмнөхөн ярьж байсан. 

Тэгвэл 11-р сарын 28, 29 ны үдэш МУ-ын филармоний тайзнаа эгшиглэсэн БИ… тоглолтонд зочилсон үзэгчдэд дуучин бүсгүй үнэхээр ямар уран бүтээлч болсоноо харуулсан гэхэд болно. Түүний анхны бие даасан тоглолтонд удирдаач УГЗ Б.Ганбатын удирдлагад Баянмонгол джаз оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид, Монгол Улсын филармоний гоцлол дуучин Нарка , “Мотив” хамтлагийн дуучин Ганбаа зэрэг мэргэжлийн уран бүтээлчид оролцон Би … тоглолтонд өнгө нэмсэн юм.

Дуучин Насаа тоглолтондоо “Хэзээ ч мартагдашгүй” анхны бие даасан цомогтоо орсон уран бүтээлүүдээс мөн шинэ цомгийнхоо Бороо, Нойргүйдэл зэрэг ритмлэг уран бүтээлүүдээ хүргэж хамтдаа бүжиглэж хамтдаа дуулсан 2 үдшийг өнгөрөөлөө. Тоглолтын нэг онцлох зүйл гэвэл дуучин Насаа тоглолтынхоо хөтөлбөрт дэлхийн одод болох Уитни Хьюстон, Алиша Кейс, Адель, Келли Кларксон, Женнифер Лопес нарын хит дуунуудыг багтаасан бөгөөд мөн алдарт Чикаго музыклийн хэсгээс дуулж бүжиглэн өөрийн дуулах ур чадвар, джаз хөгжмийн хэмнэл, амьд хөгжим, амьд дуугаралтын үзэгчдэдээ мэдрүүлсэн.

Мэдээж сүүлийн үед хүмүүс амьд дуулалт, сайн хөгжмийн дуугаралттай тоглолт үзэхийг хүсдэг болсон учир түүний 100 хувь амьд хөгжимтэй энэхүү тоглолт үзэгчдийн магтаал, талархал, бахархал, түүнийг хайрласандаа алга ташилтаа чин сэтгэлээсээ харамгүй зориулж байсан халуун дулаан уур амьсгал дунд болж өнгөрлөө. Дуулахаас гадна бүжиглэх авьяас, барууны концертыг санагдуулам тайз засалт, үс засалт нүүр будалт, хувцаслалт, амьд хөгжим гээд энэ үдэш дуучин Насаа өөрийн Би… тоглолтоороо жинхэнэ уран бүтээлч болж чадсанаа өөрийн фэнүүд, үзэгчид болон мэргэжлийн урлагийн салбарынханд харуулаад авлаа. Тэр үнэхээр монголын рок попын гүнж байж чадсан юм. Попын шинэ гүнжид амжилт хүсьё.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жаред Лето “Би амьдралынхаа туршид хэзээ ч, хэнийг ч бэлгийн хүчирхийлэлд өртүүлж байгаагүй” гэв

30/07/2026
Оддын амьдрал Урлаг

Кристофер Нолан ухаалаг утасгүй, имэйл ч ашигладаггүй

30/07/2026
Оддын амьдрал Урлаг

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026

Д.Болд НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

31/07/2026

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар 70 нас хүрлээ

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.