Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Төгсгөлгүй” тангог Э.Эрдэнэжаргал найруулна
Оддын амьдрал

“Төгсгөлгүй” тангог Э.Эрдэнэжаргал найруулна

Урлаг Урлаг04/12/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2014-12-04_1228354867564702014-12-04-11-28[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Дуурь бүжгийн эрдмийн театр тоглолтын 52 дахь улиралдаа үндэсний уран бүтээлд түлхүү анхаарч өнөөгийн цаг үе, нийгмийн байдлыг тусган харуулсан залуучуудад зориулсан цоо шинэ бүтээл болох “Төгсгөлгүй” танго балетыг энэ сарын 6, 7-ны өдрүүдэд тайзнаа анх удаа тавих гэж байна. Уг бүтээлийг тавих бэлтгэл ажлын хүрээнд энэ оны тавдугаар сард Австри улсаас танго, вальс бүжгийн багш нарыг урьж 14 хоногийн сургалт зохион байгуулсан төдийгүй саксофон, гитар, найраг баян хуур зэрэг симфони найрал хөгжимд байдаггүй зарим хөгжмийн зэмсгийн оруулсан өвөрмөц, сонирхолтой бүтээл хийхээр уран бүтээлчид нь ажиллаж байгаа гэнэ.

   Энэхүү балетын хөгжмийг залуу хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл бичиж, цэнгээнт бүжгийн улсын уралдааны тэргүүн шагналт, УДБЭТ-ын гоцлол бүжигчин Э.Эрдэнэжаргал дэглэн найруулж байгаа юм. Мөн ерөнхий зураач ЕНШ СТА Г.Ганбаатар тайз чимэглэлийг хийж, ерөнхий балетмейстер СТА Д.Дашлхагва зөвлөх балетмейстерээр, хувцасны зураач Г.Оюун хувцасны дизайнераар тус тус ажиллаж байгаа юм байна.  Тус балетыг СТА Ц.Мөнхболд удирдаж, гол дүрүүдэд УДБЭТеатрын гоцлол бүжигчин СТА Б.Саруул, О.Анужин, М.Од, А.Эрдэнэболд, Б.Пүрэв-Очир, А.Билгүдэ нар тоглон, театрын симфони найрал хөгжим, балетын жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Марк Руффало Трамад “анхааруулга өгөв”

10/10/2026
Оддын амьдрал Урлаг

Пол Радд зураг авалтын талбайд гар утсаа авч явахаа больжээ

09/10/2026
Оддын амьдрал Урлаг

Жулиа Стайлс олон жилийн айдсаа даван туулж байна

09/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женнифер Хадсон “Dreamgirls”-ийн Бродвейн шинэчилсэн хувилбарыг продюсерлоно

11/10/2026

Оливия Родриго “The White Stripes”-ийн Мег Уайтын өмсөж байсан даашинзыг өндөр үнээр худалдан авчээ

11/10/2026

“Цог хийморийн шүтээн” үзэсгэлэн дэлгэлээ

11/10/2026

“Амьтны ферм” метадрамын жүжгийн гол дүрд П.Эрдэнэзаан, Ц.Ганзориг, Э.Намуун, М.Төгөлдөр нар тоглоно

11/10/2026

Найруулагч С.Бямбын “Зогсоол” бүтээл Бусаны олон улсын кино наадамд нээлтээ хийнэ

11/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.