Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»”Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам болно
Уртын дуу

”Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам болно

Урлаг Урлаг10/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e16272db9bf19379big3134595552014-12-10-10-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  МЗЭ  1990 оноос богино хэмжээний өгүүллэгийн "Шувуун саарал" наадмыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 1993 оноос "Утгын чимэг" хэмээн нэрлэх болсон билээ. МЗЭ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой юм.

"Утгын чимэг" наадамд сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэгүүд өрсөлддөг.

2014 оны “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг Монголын хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч, Монгол улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн мэндэлсний 85 жилийн ойд зориулан нэрт зохиолчийн нэрэмжит болгон зохион байгуулж байна. Уг наадмын урьдчилсан шатанд дараахи зохиолчдын өгүүллэгүүд шалгарсан байна. Үүнд:

1. Н.Бадамжав –     “Гудамжаар…”
2. Т.Баянсан –     “Таалагдах өвчин”
3. Т.Бум-Эрдэнэ –    “Сонин зүүд”
4. Ц.Доржготов –      “Гичий чонын гиншээ”
5. Б.Золбаяр –     “Цоожны ганц шүдлэн”
6. Я.Мөнхжаргал –     “Нүд”
7. Б.Пүрэвдаш-     “Зээрээ, Зүрхээ хоёр”
8. Ц.Түмэнбаяр-     “Нангиадын хатан”
9. Ө.Үлэмжтөгс –    “Цоожтой гүүр”
10. М.Энхболд-     “Хандгайн уруул”

“Утгын чимэг – 2014” наадам энэ сарын 12-ны өдрийн 18.00 цагт Улсын Драмын Эрдмийн Театрт болох бөгөөд тасалбарт шалгарсан бүтээлүүдийн товхимол дагалдана.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.