Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Англиар чөлөөтэй ярьж сурах аргууд
Дуу хөгжим

Англиар чөлөөтэй ярьж сурах аргууд

Урлаг Урлаг10/12/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images_(1)7728391672014-12-10-11-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гадаад хэлийг заавал хилийн чандад очиж сурах албагүй. Гэрээсээ огт гарахгүйгээр англи хэлийг хялбар ч, хямд ч аргаар эзэмшиж болно. Мэргэжлийн англи хэлний багшийн өгч буй зөвлөгөө:

Өөрийгөө англи хэлээр хүрээлүүл

7 хоногт хэдэн цагаар англи хэлний сурах бичиг барьж суухаа боль! Англи хэл чиний дадал зуршил болтол орчин бүрдүүл. Яаж? Англи хэл дээр мэдээ унш, сонс. Орчуулгын буюу, хадмал орчуулгатай кино үзэхийн оронд шууд англи хэл дээр нь үз. Эхлээд утгачлан ойлгосоор байгаад яваандаа зуршил болно. Телевиз, хөгжмийг ч мөн нэг адил. Ялангуяа дуу сонсох их ашигтай. Дагаж дуул, таалагдсан хэсгээ орчуулж үз. Үгийг нь чээжил. Жижиг бичлэгүүд үзэж үг хэллэгүүдийг тухайн сэдэв дотор нь тогтоож явбал их ашигтай байдаг.

Үргэлж англиар ярьж байж л сайжирна гэж битгий бод

Гэнэт сайн яриад сурчихна гэж байхгүй. Жаахан ч гэсэн дүрэм үзэхгүй бол бүтэхгүй. Унших нь үгийн баялгийг нэмэгдүүлж, өгүүлбэр дэх үгсийн зөв дараалал, өгүүлбэрийн бүтэц зэрэг наад захын хэлний дүрмийг таниулна. Ингэж олсон чадвар дээрээ үндэслэн өөрөө бичиж бай. Ер нь унших, сонсох, бичих зэрэг нь яриатай хослож байж л хэл сурдаг. Өдөр бүр юу сурснаа англиар бичээд байх хэрэгтэй. 1-2 өгүүлбэр байсан ч болно.

Харилцахаас айж ичиж болохгүй

Олсон чадвараа практик дээр хэрэгжүүлж үз. Ангийнхан, ажлын газрынхан, найз бүсгүй, эсвэл залуутайгаа англиар ярилцах санал гаргаад үз. Цаадуул чинь дуртай байх бий. Интернет бол унаган англи хэлтэнтэй үнэ төлбөргүй дадлага хийж болох сайхан боломж, үүнийг сайн ашигла!

Аль болох олон янзын аялгыг сонсож ойлгож сурахыг оролд

Янз янзын газар орны дуудлагын ялгааг анхаарч, дүгнэлт хийж сур. Их Британы англи хэл, Америкийн англи хэл хоёрыг харьцуулан сонсож, аль алиныг нь хүлээн авч сурах хэрэгтэй.

Ганцаараа дадлага хий, өөрөө өөртэйгөө ярь

Толины өмнө очоод яг одоо юу хийж байгаагаа ярь, англиар дуул. Хэцүү байвал зарим нэг үгийг харчихаад дахиж болно. Хоол хийж байгаа бол хоолны сэдэвтэй үг хэллэгийг санаж үйл хөдлөлөө тайлбарлан хэл. Энэ мэтээр угаалгын өрөөнд ч, унтлагын өрөөнд ч дасгалаа үргэлжлүүлж болно.

Чанга дуугаар унш

Хэл сурахад чанга дуугарч унших нь хосгүй ач холбогдолтой. Зөв бичлэгтэй, утга төгөлдөр сэдвийг чанга унших нь зөв англи хэл ямар шүү дуулдахыг танд үзүүлэх сургууль болно. Уншсанаа ойлгож буй эсэхээ шалга. Үг болгоныг орчуулах гээд байх шаардлагагүй. Хамгийн олон тааралдаж буй шинэ үгийг толь бичгээс харж болно. Утгачлан ойлгож сур.

Өөрийнхөө яриаг бичиж аваад сонс

Жижиг ТВ шоу, интервью, киноны хэсэг зэргийг бичиж аваад сайн сонс. Дараа нь дуурайж “тогло”. Ярьснаа бичиж аваад харьцуулан сонс. Буруу зүйлээ зөв болтол давт. Бага багаар яриа чинь “эх загвар”-тайгаа адилхан болж ирнэ. Хүүхдүүд “жүжигчилсэн тоглолт” хийдэг шүү дээ. Түүнтэй яг адилхан.

Хэллэгээ анхнаасаа зөв тогтоо

Хэл болгонд өвөрмөгц хүнд авиа, дуудлага байдаг. Асуудалтай байгаа зүйлийг зориулалтын түргэн хэллэг, шүлэг зэргийн тусламжтайгаар засаж болно. Хамгийн сайн арга бол олон дахин давтах. Хэл сурахдаа анхнаас нь зөв стильтэй сурвал хойшид алдаа засна гэхгүй амар байдаг.

Өөр нэгэнд англи хэл заа

Энэ бол маш үр дүнтэй арга. Хүнд заах тутам өөрөө сайн тогтоож, дадлагажина. Мөн заах явцдаа хүн дутуу хаясан зүйлээ олж авч нөхөн суралцаж байдаг.

Хамгийн гол нь… Битгий орчуулах гээд бай!

Орчуулга руу хэт зүтгэх нь нэмэр биш, нэрмээс болох талтай. Үргэлж толь бичигтэй зууралдаад байвал дадлагажих процессийг удаашруулж, хэл сурах ажлыг нүсэр залхуутай хөдөлмөр болгон хувиргах аюултай. Үнэхээр хэрэгтэй үед л толь бичиг хар! Нэг өгүүлбэрт байгаа 10 үгний 5-ынх нь утгыг мэдэж байхад өгүүлбэрийн утга санааг хангалттай ойлгож болно.

Бас нэг зүйл: алдаанаас айх ичих хэрэггүй. Алдааг хүн бүр, англичууд, америкчууд өөрсдөө ч гаргадаг. Алдаагаа мэдэж авч чадвал ахиж тийм алдаа гаргадаггүй нь хамгийн хэрэгтэй зүйл.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026
Дуу хөгжим Урлаг

“The Lemons” хамтлаг 22 жилийн ойгоо “Socialpay Park”-т тэмдэглэнэ

04/08/2026
Дуу хөгжим Урлаг

Ариана Гранде уран бүтээлээсээ завсарлага авахаар боллоо

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026

Инээдмийн жүжигчин Жимми Крикет 80 насандаа таалал төгсжээ

04/08/2026

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.