Бүх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах 64 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцсон Т.Батцэцэг амжилттай өрсөлдөж, дэлхийн 125 орны сайхан бүсгүйчүүдийн дунд гялалзаж чадлаа. Хэдийгээр шилдэг 25-д багтаж чадаагүй ч тэмцээний нээлтийн эхэнд тоглогддог “Бүх дэлхийн бүжиг”-ийн салхийг хагалж, үндэсний хувцас, үндэсний урлагаа дэлхий нийтэд таниулж чадсан юм.
Олон нийт түүнийг шилдэг 25, бүр цаашлаад дэлхийн миссийн титмийг хүртэж ч магадгүй гэж нэлээд итгэл тавьж байсан. Учир нь тэрбээр тэмцээний урьдчилсан шалгаруулалтад топ-20-д тасралтгүй шалгарч байсан билээ. Гэхдээ түүнийг амжилт гаргасангүй гэж хэлж болохгүй. Монгол бүсгүй дэлхийн хамгийн нэр хүндтэй “Дэлхийн мисс” тэмцээнд өрсөлдөнө гэдэг маш том амжилт юм. Долоон тэрбум гаруй хүнээс шигшиж шалгаруулсан 125 сайхан бүсгүйн нэг болно гэдэг амжилт, 125 орны үндэсний бүжгээс шилдэг 10-т сонгогдож, салхийг нь хагалан бүжиглэнэ гэдэг бахдаж магтах зүйл билээ.
Дэлхийн тавцанд Монголоо таниулсан сайхан бүсгүйдээ талархал илэрхийлээд түүний тэмцээнд оролцсон үеийн зурагнаас хүргэж байна.
www.URLAG.mn