Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Хөдөлмөрч, ухаалаг залуусаас Монголын ирээдүй хамаарна
Сонгодог уран зохиол

Хөдөлмөрч, ухаалаг залуусаас Монголын ирээдүй хамаарна

Урлаг Урлаг27/12/2014Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1472834_314242858723822_724385283_n9322763082014-12-27-12-15[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   -Улс орны хөгжлийн түлхүүр нь  ажилтай, орлоготой Монгол хүн өөрөө-

…Эдийн засгийн хямрал нүүрлэснийг дээр дооргүй хүлээн зөвшөөрлөө. Үйл ажиллагаа нь доголдож, үүд хаалгаа барих аж ахуйн нэгжүүдийн тоо  өдрөөс өдөрт өссөөр 22 мянгад хүрээд байгааг албан ёсны статистик мэдээ нотлов. Орон тоогоо цомхотгох байгууллагын тоо эрс нэмэгдэв…

Бараг  өдөр өнжихгүй иймэрхүү бараан мэдээ цуварч байдаг нь энгийн л үзэгдэл мэт санагдах болжээ. Нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байгаа нь үнэн. Гэхдээ зовлон зүдгүүр тоочин алгаа тосч, аврал эрэн суугаад байхаар хэний амьдрал дээшлэх билээ дээ. “Гутранги үзэлтэй хүн  боломж болгоны бэрхшээлийг түрүүлж хардаг бол өөдрөг үзэлтэй хүн бэрхшээл болгоны боломжийг түрүүлж хардаг” хэмээх мэргэн үг бий. Бас Уйнстон Черчилийн хэлсэн “Амьдрах хугацаандаа хүн өөрийнхөө хувьд тавиланг бүтээдэг” гэсэн сургамжтай онч үгийг энд зориуд ишлэе.  Яг үүн шиг санаачлагатай, идэвхтэй, зорилготой хүн бүрт амьдралаа аваад явах боломж дүүрэн байна. Тэр боломжийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг байгууллага ч манайд бий болжээ. Тухайлбал, орчин үеийн шинэлэг менежмент, өвөрмөц арга барилаар бодлого үйл ажиллагаагаа төлөвлөн явуулдаг МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж ялангуяа оюутан залуусын дунд хэдийнэ танил болжээ. Үүсэн байгуулагдаад хоёр жил гаруйхан болж байгаа харьцангуй залуу газар. Гэсэн хэдий ч маш богино хугацаанд олон мянган оюутан, залуусыг ажил хөдөлмөрт уриалан дуудаж, бүтээн байгуулалтын ажилд оролцууллаа. Хот, хөдөөгүй тэдний зорилгыг дэмжсэн дуу хоолой хөл бөмбөгийн фанатуудын уухай шиг давалгааллаа. Засгийн газар, Хөдөлмөрийн яамнаас дэмжигдсэн “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийнхөө хүрээнд хөдөөд орон нутагт “Сумын залуус”, “Ажлын гараа” төслийг хэрэгжүүлсэн бол нийслэлд “Цагийн ажил” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Нэг ёсондоо тус биржийн үйл ажиллагаа улс орныг бүхэлд нь хамарсан гэсэн үг.

   Гол нь хөдөлмөрлөх эрмэлзлэлийг залуусын сэтгэл зүрхэнд асааж, улс орны ирээдүй бүтээн байгуулалтаас хамаардаг гэх гэрэлт ухамсрыг бадраах үйлст гарт баригдаж, нүдэнд харагдахуйц хувь нэмэр оруулж амжжээ. Үүнд тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлог, давуу шинж оршино. Өөрөөр хэлбэл, ажилтай орлоготой болгох замаар ядуурлыг бууруулах чиглэлд тэд чамлахааргүй ажил санаачилж, ажил хэрэг болгосон байна. Хамгийн гол нь нас залуу, цус шингэн, цог хийморьтой хэрнээ хийсэн ажилгүй хий дэмий гиюүрч явах нь эмгэнэл бөгөөд улс орон залуусынхаа эрч хүч, идэвхтэй оролцоон дээр тулгуурлаж хөгждөг гэдэг итгэл үнэмшлийг төлөвшүүлэхэд биржийн бодлого, зорилт чиглэсэн байгаа юм. Нөгөө өнцгөөс нь харвал хөдөлмөрлөж байгаа хүний амьдрал өөдрөг байдаг нь зүй тогтол билээ. Үүнээс л Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн нэгээхэн гавьяаг харж болно.

   …Солонго нэгэн хувийн дээд сургуульд мэдээлэлзүйн багш мэргэжлээр суралцдаг. Ээж, хоёр өнчин дүүгийн хамт амьдардаг. Хүнсний лангуун дээр суудаг  ээжийнх нь цалин дээр амьдрал нь тогтоход хэцүү. Сургалтын төлбөрийнхөө хагасыг төлж дөнгөсөн боловч үлдсэн тооцоогоо яаралтай дуусгахгүй бол хичээлд суух эрхгүй болчих гээд сандрах болжээ. Тэр жилийн чөлөө авах талаар бодож эхлэв. Бас хажуугаар нь зарим оюутны жишгээр ажил хийхээр шийдэв. Гэхдээ  сонингийн зараар баар, рестораны үүд хаалга татаж царай алдаж, цаг үрсэнгүй. Ангийнхаа найзынхаа зөвлөснөөр огт эргэлзэлгүй Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн www.myjob.mn сайтад нэвтэрч бүртгүүлжээ. Тэр цагаас хойш ердөө 3 хоногийн дараа ажлаа олсон байна. Бүр сонины эх бэлтгэгчийн ажил гээд бод доо. Одоо тэр жилийн чөлөө авах талаар бодохоо больжээ…

    Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржид 7 хоногт дунджаар  230 гаруй ажил хайгч бүртгүүлснээс 180 орчим нь ажлын байртай /байнгын болон цагийн/ болдог талаар тус байгууллагын ажилтан залуу урамтай өгүүлэв. Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржтэй хамтран ажилладаг ажил олгогч байгууллагуудын тоо ч өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэнэ.  

Энэ бол хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем буюу www.myjob.mn сайтыг ашиглалтанд оруулж идэвхтэй хөтөлсний үр дүн. Тус сайт ашиглалтад орсноор хөдөлмөр зуулчлалын үйл ажиллагааг цахимжуулж, хөнгөвчлөхийн зэрэгцээ ажил олгогч байгууллагууд нээлттэй ажлын байр зарлах, санал ирүүлсэн ажил хайгчдаас сонголт хийх, ажилласан залуучуудыг үнэлж, дүгнэх боломжтой болжээ.  Мөн ажил хайгчид системд бүртгүүлснээр сонирхож буй ажлын байрны мэдээллийг цаг алдалгүй авах, өөрийнхөө мэргэжил, ур чадварт тохирсон ажлын байрыг сонгох, өөрийн давуу талыг бий болгох зэрэг олон сайн үр дүнг дагуулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ сайтыг санаачилж байгуулснаар ажил олгогчийн хувьд ч, ажил горилогчийн хувьд ч хэрэгцээ шаардлага нь ойлгомжтой хялбар болж. Ер нь Залуучуудын Хөдөлмөрийн төв биржэд ажил олгогч байгууллагуудаас цагийн болон байнгын ажлын байрны захиалга ихээр ирсээр байна.

   Бараг өдөр болгон оюутан, залуусын хөлд дарагдаж өнждөг газар бол яах аргагүй Залуучуудын хөдөлмөрийн төв бирж. Ажил горилогчид онлайн сүлжээнээс гадна өөрийн биеэр ирж анкет бөглөх боломжийг тухайн байгууллага гаргаж өгчээ. Тэр болгон цахим сүлжээг ашиглаад байх боломжгүй залуус тухайн байгууллагын оффист өөрийн биеэр ирж шууд ханддаг байна. Өөрсдийг нь зориод ирсэн хэнийг ч болов эелдэг найрсаг харилцаагаар угтаж, итгэл найдвар өвөртлүүлэн үддэг нь энэ хамт олны ажлын үндсэн арга барил, бас имиж.

  Биржид өдөрт цагийн ажилд зуучлуулахаар 50-70 залуу ирж бүртгүүлж байгаагаас 45-60 нь цагийн ажилд зуучлагдаж байгаа нь аргагүй амжилт гэлтэй. Нэг жишээ татахад л энэ оны 10 дугаар сарын 01-07-ны даваа гараг хүртэл нийт 280 гаруй залуу анкет бөглөснөөс 78 хувь нь ажлаа олжээ. Долоохон хоногийн дотор шүү дээ. Тус байгууллагын хамт олны үйл ажиллагаа ямархуу үр дүнтэй хэрэгжиж байгаагийн хамгийн том илэрхийлэл бол энэ.  Өнөөдөр л гэхэд зөөгч, ачигч, эх бэлтгэгч, дизайнер, нягтлан, санхүүгийн чиглэлээр суралцдаг оюутан, балетын багш, англи хэлний багш, худалдагч, барилгын туслах, сурталчилгааны ажилтан, цонх угаагч зэрэг цагийн ажил эзнээ хүлээж байгаа аж.

  “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” гэх гоё “малгайн” дор олон тэрбум төгрөгийг ажилтай, ажилгүй, хөгшин, залуу гэлтгүй бүх иргэддээ  тараагаад өгсөн гашуун туршлага манай төрийн түүхэнд тийм ч сайнаар тэмдэглэгдэн үлдээгүй нь тодорхой. Уул уурхайгаас орж ирсэн 805 тэрбум төгрөг Баабарын хэлснээр жорлон руу орсон. Тэр их мөнгийг хэрвээ ажлын байр бий болгоход зориулсан бол өнөөдөр байдал арай ийм түвшинд хүрэхгүй байх байсан гэж халаглах хүн даанч олон. Ер нь хүн болгон ажиллаж хөдөлмөрлөж байж л айл өрхийн аж амьдрал дээшлэх нь дэндүү ойлгомжтой зүй тогтол. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжлийн түлхүүр нь гадаадын зээл тусламж биш, элдэв төрлийн халамж бүр ч биш ерөөсөө л  ажилтай, орлоготой Монгол хүн өөрөө билээ. Тэр логикийг олж харж, цаг минуттай уралдан ажиллаж байгаа Монголын эрч хүчтэй залуусын нэгэн тод төлөөлөл нь яах аргагүй Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн гэгээлэг бодолтой, сүүн мөртэй хамт олон гэдгийг улиран одож буй цаг хугацаа харуулж байна.               

www.URLAG.mn                                

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.