МҮОНТВ-ын “Тусгай салаа” киноны эгэл даруухан цэрэг Түвшингийн дүрээр олонд танигдсан жүжигчин П.Баттөрийн зурагнаас хүргэж байна.
Тэрээр анх есдүгээр ангид байхдаа жүжигчин болохоор шийдэж байжээ. Тэрнээс өмнө жүжигчин болно гэж бодож байгаагүй аж. Гэхдээ цэцэрлэгт байхдаа Сүхбаатарт хор өгөөд алчихдаг ламын дүрд тоглож байснаа одоо ч мартдаггүй гэнэ.
10-н жилээ дүүргээд СУИС-д элсэн орж төгссөнийхөө дараагаар Драмын театрт шалгалд өгөн тэнцэж байжээ
Тэрээр Драмд ажиллаад багагүй хугацаа өнгөрөөж “амьд домог” болсон олон сайхан хүмүүсээс их юм сурсан гэж өөрийгөө дүгнэдэг гэж хэлжээ
Тэрээр сүүлийн үед бодибилдингээр нэлээдгүй хичээллэж байгаа бөгөөд үр дүн нь ч харагдаж байгаа биз ээ
Тэрбээр ирээдүйн ханиа өөрийг нь ойлгодог, хүнлэг, ухаантай, хүлээцтэй бүсгүй байгаасай гэж боддог. Гэр бүлийн ноён нуруу эр хүн дээр тогтдог ч гэр бүлийг эмэгтэй хүний хатан ухаан авч явдаг гэж тэрээр боддог.
Сонирхуулахад Баттөр эхнэртэй болвол өглөө болгон ханьтайгаа анх уулзаж байгаа юм шиг гэгээлэгээр харж, хайрлаж, халамжилж амьдрана гэсэн шүү.
www.Urlag.mn