Анх телевизийн олон ч реклам сурталчилгаанд тоглон олны танил болж байсан дуучин Мино удалгүй “Sound of kiss” хамтлагийг байгуулж тус хамтлагт нэг хэсэг дуулж явсан билээ. Харин хамтлаг тарснаас хойш хувийн уран бүтээлээ хийж “Хатариш” хэмээх дуугаа гаргасан нь олон хүнд хүрч чадсан юм. Үүний дараагаар тэрээр дорвитой уран бүтээл хийгээгүй гэхэд хилсдэхгүй. Харин дуучны кариараа жүжигчнээр сольж “Эмоци” продакшнд жүжиглэж эхэлсэн билээ. Харин өнгөрсөн онд сүр дуулиантайгаар хуримаа хийсэн ч одоогоор дуучин, жүжигчин бүсгүй маань ганц бие байгаа бөгөөд хөөрхөн хүүгийн ээж болсон билээ. Ингээд дуучин, жүжигчин гээд олон талын авъяаслаг бүсгүй Мино-гийн зурагнаас хүргэж байна.
www.urlag.mn