Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“S4” шилдэг хамтлаг болсон байна
Оддын амьдрал

“S4” шилдэг хамтлаг болсон байна

Урлаг Урлаг28/01/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_55099828562402015-01-28-10-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Манай сонгодог урлагийнхан олон улсын чанартай тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцож нутаг нэгтнүүдээ баярлуулдаг. Тэгвэл тэдний энэхүү амжилтын буухиаг рок попын залуу хамтлаг дуучид үргэлжлүүллээ. Тодруулбал поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг S4 хамтлагийн залуус БНХАУ-ын нийслэл радио телевизийн төв суваг “BTV” телевизээс зохион байгуулдаг “you can” олон улсын дуучдын тэмцээнд оролцож 8000 гаруй залуусаас шилдэг 14-т үлдэж шилдэг хамтлагаар тодорсон байна. Тус тэмцээний хувьд Жил бүрийн 10 сараас дараа оныхоо 2 сар хүртэл явагддаг байгаа.

   Энэ жилийн тэмцээн нь 6 дахь жилдээ зохион байгуулагдсан. You can олон улсын тэмцээн нь 3 үе шаттайгаар зохион байгууллагддаг бөгөөд босог өндөртэй оролцож байгаа уран бүтээлчидээс нилээдгүй ур чадварыг шаарддаг байгаа. Оролцож байгаа уран бүтээличдийн хувьд дуэт, соло, хамтлагаараа оролцож байгаа уран бүтээлчид ч байсан. Эхний шатны шалгаруулалт өнгөрсн оны 12 сард  болсон бөгөөд эхний шатанд 8000 гаруй залуус оролцсон байна. 

     Энэ жилийн тэмцээнд Испани Солонгос, Япон, Аргентин,Орос, Америк Австрали тэргүүтэй олон орны уран бүтээлчид оролцсон байна. Харин манай улсаас поп акапеалла урсгалаар уран бүтээлээ туурвидаг S4 хамтлагийн залуус эх орноо төлөөлөн оролцсон. Энэ жилийн тэмцээнд Испани Солонгос, Япон, Аргентин,Орос, Америк Австрали тэргүүтэй олон орны уран бүтээлчид оролцсон байна. Харин манай улсаас поп акапеалла урсгалаар уран бүтээлээ туурвидаг S4 хамтлагийн залуус эх орноо төлөөлөн оролцсон.

    Тэдний хувьд “Хөх хот” болон “Бээжинд” алдартай “Эргүна” хамтлагийн тоглолтонд урилгаар оролцох гэж явахдаа тус тэмцээнд оролцох саналыг авсан. Тоглолтын бэлтгэлйн хажуугаар тэмцээний бэлтгэл хийх хугацаа хэдийгээр богинохон байсан ч “S4” хамтлагийн залуус маш амжилттай оролцож чадсан юм. Учир нь эхний шатанд 10 шүүгч байсан.Тэмцээний журам бол оролцогч уран бүтээлчид зөвхөн хятад дууг 1 минут 30 секундын дотор дуулах ёстой байгаа. Энэ хооронд нь тэмцээний 10 шүүгч тэнцлээ гэсэн оноог өгөх ёстой байсан бөгөөд S4 хамтлагийг дуулж эхлэхэд тэмцээний 10 шүүгч бүгд  хамгийн өндөр оноог өгч , хамгийн шилдэг үзүүлбэр боллоо  хэмээн үнэлсэн байна. Эхний шатандаа “Төвдийн өндөрлөг уулс” нэртэй дууг дуулсанаас гадна тэд өөрсдийн уран бүтээлээсээ дуулж сонирхуулсан нь тэнд байсан үзэгчидэд ихээхэн таалагдсан байна. Эхний шатанд 8000 гаруй залуусаас 2-р шатанд 140 хүн үлдээсэн. 

     Тэмцээний шалгуур дуучдын дуулах ур чадвараас гадна, үзүүлбэрээ үзүүлж байгаа шийдлийг ихээхэн харсан байна. Харин Тэмцээний 2-р шат энэ сарын 24-нд болж дэлхийн олон орны уран бүтээлчид Бээжин хотноо цуглаж өрсөлдсөн. Испани Солонгос, Япон, Аргентин,Орос, Америк Австрали тэргүүтэй 140 гаруй орны уран бүтээлчидийг 2-р шатанд өрсөлдүүлж 14 хүнийг сүүлийн шат буюу финалд үлдсээсэн. “S4” хамтлагийн хувьд монголоос анх удаагаа энэхүү тэмцээнд оролцож сүүлийн шат буюу 140 орны уран бүтээлчидээс шилдэг 14 багтсан амжилтыг үзүүллээ.Энэхүү  тэмцээнд алдарт “Эргүна” хамтлагийн дуучин Нарсу S4 хамтлагийн тэмцээний уралдааны шалгаруулалтанд продюссерийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэмцээний сүүлийн шат буюу финал энэ сарын 26-нд болсон бөгөөд тэдний хувьд шилдэг хамтлаг болсон юм. Тэд ирэх онд Хөх хот болон бээжинд хэд хэдэн тоглолтонд оролцохоор төлөвлөсөн байна. Мөн дашрамд дуулгахад тэдэнд Бээжин болон Шанхайн томоохон менежментийн компаниудаас хамтран ажиллах саналыг  тавьжээ

 

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

G-Dragon урд насандаа англи хүн байсан гэв

02/03/2026
Оддын амьдрал Урлаг

Том Холланд, Зендаяа нар нууцаар гэрлэжээ

02/03/2026
Оддын амьдрал Урлаг

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа

03/03/2026

Эрт үеэс хүн амьдарч байсныг гэрчлэх олдворууд олон илэрчээ

03/03/2026

“Өвлийн хайрын дуу” кино 24 жилийн дараа эргэн ирлээ

02/03/2026

Микеланжелогийн “Эцсийн шүүлт”-ийг цэвэрлэж байна

02/03/2026

Ким Сү Хён кино урлагт эргэн ирнэ

02/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.