Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»МУГЖ Д.Жаргалсайхан: Э.Болор-Уянгаас цаанаасаа л маш зөөлөн, эмэгтэйлэг аяс ажиглагддаг
Үндэсний хөгжим

МУГЖ Д.Жаргалсайхан: Э.Болор-Уянгаас цаанаасаа л маш зөөлөн, эмэгтэйлэг аяс ажиглагддаг

Урлаг Урлаг29/01/2015Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10952136_739245086172570_232712015_n5785688392015-01-29-10-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин Д.Эрдэнэцэцэг агсны олны хүртээл болгосон “Учралын эгшиг” дууг дахин эгшиглүүлж, монгол түмнээ баясгаж яваа залуу дуучин Э.Болор-Уянга бие даасан тоглолтоо энэ сарын 30-нд “River sounds” амьд хөгжмийн клубт хийх гэж байна. Тэрбээр тоглолтоороо 28 жил олны дунд эгшиглэсэн “Учралын эгшиг” дуунд хүндэтгэл үзүүлэх юм.“Учралын эгшиг” дууны аялгууг бичсэн “Чингисхаан” хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Жаргалсайхантай цөөн хором хөөрөлдлөө.

-“Учралын эгшиг” дуу хэрхэн бүтсэн түүхээс яриагаа эхэлье?

-Д.Эрдэнэцэцэг гэдэг нэгэн сайхан дуучин бүсгүй залуудаа Болгарт явж дуулах эрдмийг сураад “Баянмонгол чуулга”-даа ирж билээ. Миний санаж байгаагаар 1987 оны үед юм. Д.Эрдэнэцэцэг надад “Жагаа ахаа, би харь газраас эрдэм сураад ирлээ.Гэхдээ ганц эрдмээр хол явахгүй юм байна. Сурсан мэдсэнээ үзүүлмээр байна. Та надад нэг дуу зохиож өгөөч” гэсэн юм. Тэгээд би ямархуу дуу байвал зүгээр вэ гэж асуутал уянгынх байвал сайн байна гэсэн. Миний сурч байсан Болгар бол уянгын дууны орон шүү дээ гэж хэлж байсан санагддаг юм. Би тухайн үед “Соёл-Эрдэнэ” хамтлагт ажилладаг байсан болохоор нэг таараад тийм яриа өрнүүлээд л өнгөрсөн бид хоёр. Тэгсэн сарын дараа надаас нөгөө дуугаа нэхдэг юм байна. Ингээд би гурван сарын дараа Цэндийн Чимиддоржоосоо нэг шүлэг аваад Улсын Филармонийн тайзан дээр байдаг хар төгөлдөр хууран дээр анх “Учралын эгшиг” дууг зохиож байсан.Хоёр цагийн дотор л бүтсэн уран бүтээл байгаа юм даа.

-Дуучин маань хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Тайзан дээр энэ дуугаа дуулж үзүүлэхэд Д.Эрдэнэцэцэг маань яагаад ч юм хөөрхий маш их уйлж билээ. Ах аа, баярлалаа л гээд байсан. Ямар учиртай байсан юм бүү мэд дээ.Би хэд хэдэн удаа дууллаа. Тэгээд Д.Эрдэнэцэцэг үгийг нь хараад шууд л дуулсан даа. Уран бүтээл, уран бүтээлч хоёр бие биетэйгээ уулзаж байсан анхны торгон агшин тэр байсан. Энэ миний анхны дуу болно гэж баярласандаа тэгж их нулимс унагаасан юм болов уу гэж би одоо боддог юм. Д.Эрдэнэцэцэг маань үнэхээр “том” дуучин байж дээ. Хамт байхдаа анзаардаггүй юм билээ. Алиа марзан үгээр бие биеэ шоглож байгаад нэг дуу зохиож өгсөн нь өдий олон жил амьдарч байна. Надад үнэхээр сайхан санагддаг. Тэр дуучны оюун санаагаар  хөгжсөн дараагийн үеийн дуучид шинэ найруулга, шинэ санаагаар баяжуулж дуулж байгаад нь би их баяртай байдаг.

-Та Д.Эрдэнэцэцэг дуучинтай хэзээ танилцсан бэ?

-Д.Эрдэнэцэцэг 1982 онд эстрадын залуу дуучдын уралдаанд оролцсон юм. Анх би тэр уралдааны бүртгэл дээр сууж байсан. Тэгсэн чинь үдээс өмнө нь шалгаруулалтад орсон охин үдээс хойш дахиад ороод ирдэг юм байна. “Юу болж байна. Чи хасагдсан шүү дээ” гэсэн чинь “Үгүй ээ ахаа, би ихрийн өрөөсөн юм байгаа юм. Ихэр маань ажилтай байгаа” гэсэн. Тэгээд л би итгэчихсэн. Ингээд “Үйлчин бүсгүй” дууг дуулаад шалгарчихсан юм. Нэг удаа алдсан алдаагаа эвтэйхэн аргалаад хоёрдугаар шатанд орчихсон тэр хүн бол ирээдүйн алдарт дуучин Д.Эрдэнэцэцэг байсан юм. Амьдралынхаа төлөө ингэж сэргэлэн зүтгэсэн. Үнэхээр бидний дунд сайн дуучин ажиллаж амьдарч байжээ гэдгийг бид дараа нь л ойлгосон шүү дээ.

-“Учирлын эгшиг” дууг одоо Э.Болор-Уянга дуучин сэргээн дуулж олны хүртээл болгож явна. Та энэ дуучны дуулахыг сонссон байх. Танд ямар санагдсан бэ?

-Э.Болор-Уянга бол Монголын эстрадын урлагийн эмэгтэй дуучдын дунд аль хэдийнэ байр сууриа олчихсон дуучин. Түүний дуулсан нь надад таалагдсан. Ахмад уран бүтээлчдийнхээ нэрийг мөнхөлж, дууг нь ард түмэнд хүргэж байгаа нь сайн хэрэг шүү. Ер нь эмэгтэй дуучид энэ дуунд их дуртай байдаг юм. Олон ч дуучин энэ дууг дуулдаг. Тэр дундаас Э.Болор-Уянгын дуулсан нь илүү тодоор үлдэх байх гэж би боддог. Яагаад вэ гэхээр Э.Болор-Уянгаас цаанаасаа л маш зөөлөн, эмэгтэйлэг аяс ажиглагддаг.Тийм болохоор удахгүй болох тоглолт нь сайхан болно гэж бодож байна. Дуучин дүүдээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

-Та “Учирлын эгшиг” тоглолтыг үзэх үү?

-Үзнэ ээ. Ер нь эстрадын урлагт нас бол хамаагүй ш дээ. Одоо бол сахал үс болсон хөгшид ч гадаадад маш олон үзэгчтэйбайдаг.Хэн хийж бүтээж чадаж байна тэр амьдардаг нь жам ёсны зүйл.  Би уран бүтээлч, дуучдаа аль болохоор л дэмжиж ажиллахыг хүсдэг хүн. Эстрадын урлагт олон сайхан дуучин байх тусмаа л ард түмэн хожно. Олон өнгө будаг байсан тохиолдолд эстрадын урлаг жигдэрнэ. Тийм болохоор Д.Оюунчимэг, Б.Нандинцэцэг,М.Янжиндулам гэх мэтаугаа дуучид байсан. Тэдний үргэлжлэл болсон эстрадын урлагийн бас нэг дайчин эмэгтэй дуучин гэж би Э.Болор-Уянгыг боддог. Тоглолтыг нь л их хүлээж байна даа. 

Баярлалаа 

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.