Улс орон хөгжихийн хэрээр нийгмээ дагаад бүх зүйл хувьсан өөрчлөгддөг. Нэгэн үе залуус бодибилдинг, фитнессийн тухай мэддэг ч үгүй байсан үе саяхан. Харин сүүлийн жилүүдэд Монгол улсад энэ төрлийн спорт эрчимтэй хөгжиж байгаа билээ. Тэр хэрээрээ бялдаржуулах клубууд болон тэдгээр клубд хичээллэх залуусын тоо эрс нэмэгдсэн. Фитнессээр хичээллэх нь бие бялдараа хөгжүүлэхээс гадна эрүүл мэндэд тустай мөн орчин үеийн залуусыг чөлөөт зав, цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд маш том хувь нэмэртэй юм. Ингээд Монголын бодибилдинг, фитнессээр хичээллэгч сайхан залуусын зурагнаас энэ удаагийн фото зургийн буландаа онцолж байна.