Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай

Урлаг Урлаг02/02/2015Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zurhai313850572015-01-08-08-56[www.urlag.mn]746204102015-02-02-08-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 2. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 14. Сумъяа гараг. Өглөгт охин одтой, 7 улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох.Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна  хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Өөрчлөлт хийж шинэчлэх өдөр.Албан тушаал ахиж өөрчлөлт гарна.Сайн бодож тунгаах ашиг бүхий ажил хэргийн санал дэвшүүлэх магадлал өндөр.Ямарч нөхцөлд өөрийн эзэлж буй байр суурь дээрээ тогтох хэрэгтэй.Өөрийн өвчний шинж тэмдгүүдийг анхааралгүй орхиж болохгүй.

 


Үхэр (4/20-5/20)

Энэ өдөр хов жив, муу хүмүүсийн зальт явуулгаас болгоомжил. Бусадтай харилцахдаа сонор сэрэмжтэй, хянуур байх хэрэгтэй. Учир нь түрэмгийлэлд өртөж магадгүй талаар одод сэрэмжлүүлж байна. Өнөөдөр ажил үйлсээ урагшлуулах, үсрэлт хийх гэж бүү оролд. Одоо үндсээр нь өөрчлөлт хийхэд тохиромжгүй үе. Хэрвээ та өөрийгөө ямар нэгэн зүйлд авьяастай гэж бодож байгаа бол тэрийгээ өнөөдөр бүү гаргаарай. Ажлын дараа гэр лүүгээ яар, ганцаараа гадуур зугаалах хэрэггүй.


Хамтатгах (5/21-6/21)

Өнөөдөр эмэгтэй ихэрүүдэд өөрийн бүх авьяас, чадварыг гаргаж гайхуулах боломж ирнэ. Шинийг санаачлах авьяас, сэтгэшгүй уран сэтгэмж таныг анхаарлын төвд оруулж янз бүрийн асуудлаа шийдэхэд тань тус болно. Эрэгтэй ихэрүүд хуучин найзуудтайгаа уулзана. Хуучин найзтайгаа уулзахдаа үл ойлголцох, хэрүүл маргаан, тангараг тасарсан байдлаа санхагүй байхыг хичээ. Зүүд нь аз жаргалтай байж биелэнэ. Зүүдэнд тоо, оддыг зүүдэлвэл гэнэтийн мэдээ сонсоно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Идэвхитэй тэмцэл хийх ба шинэ зүйлийг нээх, ялахад тааламжтай өдөр. Өнөөдөр таниас бодол санаандаа шийдэмгий шулуун байхыг шаардана. Энэ өдөр хатуу залгамж холбоотой байх ажил хэрэгч овсгоо зэрэг чанарыг шалгана. Бүх юмны тунг тааруулж, хэрэггүй маргаан гаргахгүй ба яриандаа өндөр өнгө гаргахгүй байх хэрэгтэй.
 


Арслан (7/23-8/22)   

Бусадтай хамт ажиллах нь уур бухимдлыг төрүүлэх тул та тэднийг хамтран ажиллах сонирхолгүй хэмээн буруутгаж магадгүй. Энэ нь тийм таатай зүйл биш гэдгийг анхаар. Өнөөдөр албан томилолтоор явах буюу аян замд гарах магадлалтай. Гэхдээ тийм ч амжилттай өдөр биш гэдгийг анхааралдаа ав. Хөндлөнгийн хүмүүстэй зөрчилдөх магадлал өндөр байгаа тул болгоомжтой бай. Түүнчлэн хулгай дээрэмд өртөх, бэртэл гэмтэл авахаас сэргийлээрэй.


Охин (8/23-9/22)    

Урам хугарсан, худал хуурмагтай тулгарсан, мууг зөгнөсөн өдөр.Эдгээрт үнэнчээр дүгнэлт хийх хэрэгтэй болох нь. Хэрвээ та томилолт, удаан хугацааны аялалд явахаар шийдсэн бол хойшлуулж дараагийн өдөрт шилжүүлсэн нь дээр байх.Хөрөнгө мөнгө оруулах төсөл, ажил хэрэгт маш анхаарал болгоомжтой хандаарай.Тохирох цаг хугацаа нөхцөлийг хүлээж байгаад өөртөө итгэлтэйгээр хөдлөх нь танд дээр байх болно.Зүүдэндээ жимс жимсгэнэ харах нь сайны тэмдэг, хэрэв загас харвал үргэлж азгүйтэл таныг дагахыг ёрлосон хэрэг байх юм.


Жинлүүр (9/23-10/22)   

Хувийн амьдрал тань хоёр дахь төлөвлөгөө руугаа орно. Мэргэжлийн ажил тань ачаалал өндөртэй байна. Танаас хамаараад удирдлага болон түншүүдтэйгээ үл ойлголцолд хүрч болзошгүй. Тиймээс үйлдэл бүрээ хяна. Хайр дурлалын харилцаа цэцэглэж ганц бие хүмүүс онцгой нэгнээс бэлэг хүлээн авна. Таны аз жаргалтай байдал бусдыг татах чадварыг нэмж хүн бүр таныг ширтэх болно. Энэ боломжийг ашиглан ажилдаа өөрийнхөө чадварыг харуулж хүсч буй байр сууриндаа хүрэх хэрэгтэй. Эрүүл мэндэд бага зэрэг асуудал гарч болзошгүй. Халдварт өвчин хүндэрч болзошгүй учир хянамгай байгаарай.


Хилэнц (10/23-11/21)   

Тааламжгүй өдөр. Байр орон сууц болон эсвэл эд хөрөнгийн асуудал үүсэх магадлалтай. Сэтгэл хөдлөлөө хянаж байхгүй бол өнөөдөр эрчүүдийн хувьд хүнд өдөр. Өөрөөр хэлбэл, асуудал туйлдаа хүртэл хүндэрч мэдэх нь. Харин энэ ордны эмэгтэйчүүдийг ажил хэргийн хамтрагч болон удирдлагатайгаа харьцах сөрөг харьцаанаас хамгаалж байна. Танаас дээд зэргийн хичээл зүтгэл шаардах өдөр бөгөөд энэ нь таны хүчин чармайлтыг зөвтгөх зүйл болохгүй.


Нум (11/22-12/21)    

Өнөөдөр таньд ирээдүйд багагүй орлого олж болохуйц төлөвлөгөө гарч ирнэ. Шинэ санаа, шинэ стратегиийн тусламжтай ажлын уулзалт, хэлэлцээр амжилттай үргэлжлэх боловч та өөрийн бодол санааг илэрхийлэхийн тулд хичээх хэрэггүй. Учир нь энэ байдал тань таны өөрсөлдөгчдийн анхаарлыг татаж сөрөг байдлаар ажилд чинь нөлөөлөх магадлалтай. Өнөөдөр таны дотоод чанар эргэн тойронд ил байна.


Матар (12/22-1/19)   

Идэвхитэй, бүтээлч өдөр. Өнөөдөр таны ажил хэргийн идэвхи удаан хүлээсэн үр дүнг авчирна. Мэргэжлийн ажил хэрэгт амжилт гарч, амьдралын баяр баясгалан, өөдрөг үзэл бодол төрнө. Урлагийн хүрээнд ажиллагсадад амжилттай цаг үе ирж байна. Гадны хүмүүсийн зөвлөгөөг дагахаас сэрэмжилж, сэтгэл хөдлөлөөр асуудлыг шийдэхээс зайлсхий. Та өөрийн бодол санааг логиктой, эрүүл ухаанаар эрэгцүүлэн бодоорой.


Хумх (1/20-2/18)   

Таньд тээнэгэлзсэн сэтгэгдэл төрүүлсэн хүмүүсийн хандлагаас од эрхэс таныг хамгаалж байна. Энэ өдөр санхүүгийн алдагдал хүлээж мэдэх нь. Энэ нь худалдан авалт, засвар үйлчилгээ эсвэл бусдад тавьсан өр ширийн асуудлаа дарах зэрэг асуудалтай холбоотой. Гэрийн асуудлаа хойш тавилгүй ажиллаарай. Гэхдээ хэт их ачаалал өөртөө авахгүй байхыг хичээж, ядрах, хэрүүл уруул гарахаас сэрэмжлээрэй. Хувь заяаны гэнэтийн өөрчлөлт гарах магадлалтай тул өөрийн үйл хөдлөл, үг хэлэндээ анхаарлалтай хандах хэрэгтэй.


Загас (2/19-3/20)

Шүүмжлэлтэй өдөр. Онцгой анхааралтай бай. Хэт ядрах, гуниглах, өөртөө сэтгэл ханамжгүй байх, цухалдах нь гэр бүлд асуудал үүсгэнэ. Таны хөдөлмөрч байдал нэмэгдсэн ч эд хөрөнгийн байдал хэвээр үлдэнэ. Өнөөдөр танд нийтийн сайн сайхны төлөө гэрээ хэлэлцээр хийх нөхцөл байдал үүснэ. Иймд боломжийг алдахгүйгээр өөртөө ашигтай байдлаар шийдэхийг хичээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.