Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 12. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 23. Бархасвадь гараг. Онгоц одтой, 6 цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өөрчлөлт ба шилжилтийн билэг тэмдэг болох өдөр. Таатай болон таагүй гэнэтийн зүйлс гарч магадгүй. Магадгүй ашиг бүхий гэрээ хэлэлцээр хийж болох юм. Зөвхөн бүх хүч анхаарлаа төвлөрүүлэх тохиолдолд танд амжилт ирнэ. Гэвч амжилтад найдах хэрэггүй. Материаллаг ололтоо сэтгэл оюун ухааны тэмүүлэл ба зорилгодоо зохицуулах хэрэгтэй. Эс тэгвээс сэтгэл санааны үл зохилдох байдал үүснэ.
Үхэр (4/20-5/20)
Хямралтай өдөр. Сэтгэл санааны гэнэтийн огцом уналт болж болзошгүй. Ялангуяа ялих шалихгүй зүйлээс болж бухимддаг эмзэг сэтгэлтэй хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй. Ахимаг насны эрчүүдийн зүрхээр хатгуулах магадлалтай тул амьдралын эрүүл хэв маягийг дагаж, гэрээсээ хол ганцаараа явахгүй бай. Элдэв хачин зүйлд дурлагсдад тайван, нам гүмхэн байхыг зөвлөж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Хоёрдмол өдөр. Нэг талаас урьд өдрийн сөрөг хандлагууд хүчтэй баих болох боловч, нөгөө талаас байдлыг сайн талруу эргүүлэх боломжууд гарна. Амжилтын гол нөхцөл нь туйлын анхааралтай байж, хурдан хариу үйлдэл үзүүлэх, байгалиас уян налархай байж элэгсэг байх хэрэгтэй. Өдрийн хоёрдугаар хагаст таньд ерөөсөө бэлэн биш гэнэтийн мэдээ ирнэ.
Мэлхий (6/22-7/22)
Боломжийн өдөр. Энэ өдөр ажил, уран бүтээлд, хайр сэтгэлд амжилт амлахаас гадна дээгүүр албан тушаалтнаас дэмжлэг ирнэ. Таны ажил хэргийн үйл ажиллагаанд саад тотгор тулгарахгүй, холбоо нь бэхжиж хөгжинө. Мэлхийнд нийтлэг байдаг сайныг хүсэгч шинж чанар нь идэвхитэй хатрагч нарыг ажилдаа татдаг. Шинэ танилууд нь танд урт хугацааны туршид түшиг болж чадна.
Арслан (7/23-8/22)
Таагүй өдөр. Магадгүй шинэ ажил эсвэл үүрэг гарч ирж муу мэдээ эсвэл худал мэдээг сонсч магадгүй. Ажилдаа гаргасан алдаа ба буруу тооцоо нь санхүүгийн алдагдалд хүргэж, шударга бус зардлыг гаргахад хүргэж магадгүй. Юуны өмнө өөрийн цагийг зөв төлөвлөх хэрэгтэй. Хэрвээ та шийдэмгий байдлаа алдаагүй бөгөөд мэргэжлийн овсгоотой байдлаар гялалзвал та ялагч болно.
Охин (8/23-9/22)
Хуурмаг, бүтэлгүй санааны өдөр. Мэргэжлийн асуудал болон гэр бүлийн гишүүдийн харилцаа нь түвэг учруулна. Тэдний алдаа, урвалтыг уучлахад хүнд байх болно. Буруугүй хүнд өширхөхөөс сэрэмжил, эс бөгөөс энэ нь таны нэр төрд хор учруулж, үйл явдлыг будлиантуулахад хүргэнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Уран бүтээл туурвихад таатай өдөр. Энэ өдөр мэргэжлийн ажилд амжилт ирнэ. Тэсвэр тэвчээртэй байж, сэтгэлийн сөрөг хөдөлгөөнөө дарахыг оролд. Өнөөдрийг хайр дурлал, гэр бүлийн харилцаа, шинэ танилуудад зориулаарай эдгээр нь удаан хугацааны харилцаа холбоог үүсгэх болно. Өнөөдөр таны санхүүгийн асуудлыг одод ивээж байна.
Хилэнц (10/23-11/21)
Тааламжгүй эсвэл өмнөх өдрөөс болоод сэтгэл санаа тань хоёрдмол байх өдөр. Эхний хагаст та эрч хүчтэй, аз жаргалтай байна. Гэхдээ энэ нь удаан хугацаанд үргэлжлэхгүй. Өдрийн хоёр дахь хагаст гэнэтийн гайхшрал эсвэл тааламжгүй байдалд авчирна. Болчимгүй үйлдэл хийх эсвэл хүмүүсийг дүгнэхэд хэцүү байх болно. Ойрын хугацаанд таагүй үйл явдал эсвэл муу мэдээ дуулах учир сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай.
Нум (11/22-12/21)
Ажилдаа эрч хүчтэй, бүтээлч мөн дур булаам байдал тань илүү их эрч хүчтэй байлгана. Хөгжилтэй сэргэлэн та ааш сайтай нийтэч байна. Гол нь би гэдэг хувь хүнээ ол, өөрөөр хэлбэл бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх мөн өөр хэн нэгэн руу урваж шарвахгүй байхыг хэлж байгааг анхаараарай. Энэ нь зөв шийдвэр гаргахад тусална. Та ямар нэгэн аргаар бусдаас ялгарна. Хувийн амьдралаас хүссэн бүх зүйлийг авах гэх нь эсрэгээрээ байж болох талтай гэдгийг анхаар. Тэдний хамтрагч болон сэтгэлзүйн байдлаас болно.
Матар (12/22-1/19)
Бололцоотой өдөр. Ойрын үеийн төлөвлөгөөнд таны хийж чадах зүйлүүд багтсан байгаа тул та зорилгынхоо араас явахдаа бүү ай. Ах дүү, бусад ойрын хамаатан садан болон таны амьдарч буй газрын хэсэг бүлэг хүмүүс одоогийн харилцаанд тань хүчтэй онцлогийг эзлэх болно. Та ямар нэгэн чухал зүйлийн талаар ярихыг хүсч байвал хүмүүс таныг сонсохдоо дуртай байх болно. Богино хугацааны аялал төлөвлөж оюунаа амрааж, өөрийнхөө доторх сайхан зүйлүүдээ улам хүчтэй болгохуйц гайхалтай зүйлийг хийж өнгөрөө. Сайн найзуудаа хоолонд урьж зочломтгой зангаа бусадтай хуваалцаарай. Ингэснээр та шинэ мэдээ сонсож хөршүүдийнхээ тухай сайхан хуурч хөөрөх болно.
Хумх (1/20-2/18)
Хоёрдмол өдөр. Өдрийн эхэнд амжилт ирэхгүй харин ирээдүйнхээ төлөвлөгөөг ахин нэг харах өдөр. Идэвх чармайлттай байсан ч үр дүн гарахгүй. Танаас хамааралтай хэн нэгэн сэтгэл хангалуун байхгүй мөн байгаа байдап тань таалагдахгүй байна. Өдрийн хагаст ихэнх хүмүүсд тайтгарал ирнэ. Хүүхдүүдээ хүмүүжүүлэх мөн тэдний тоглоом, наадгайд, сонирхолтой идэвхтэй оролцоорой. Гэртээ бяцхан зугаатай уралдаан зохиож үдэшлэг хийснээр өдрийн таагүй бодлуудаас өөрийгөө холдуулж чадна.
Загас (2/19-3/20)
Эрч хүчтэй өдөр. Ажилдаа стандарт бус алхмуудыг хийх, дурын ажил эхлүүлэх, бүр эрсдэлтэй алхам ч таатай төгсгөл болно. Хайр дурлал үнэхээр гайхамшигтай байх болно. Худалдан авалт болон гэртээ засвар хийхэд таатай өдөр байна. Ямар ч ажил хэргийг зохих ёсоор бус явуулах, үүссэн асуудлуудыг бодитой бишээр шийдвэрлэх нь энэ өдрийн сөрөг хандлагуудыг зайлуулахад тусална. Сэтгэл санааны хувьд ачаалалтай байх болно.