Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Бүсгүйчүүдээ баярлуулах тансаг үдэш маргааш болно
Уртын дуу

Бүсгүйчүүдээ баярлуулах тансаг үдэш маргааш болно

Урлаг Урлаг07/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
auysh18884151012015-03-02-10-00[www.urlag.mn]1929286742015-03-07-12-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Рок попын олон арван уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, тэдгээрийн хит болсон гайхалтай уран бүтээлүүдийг туурвидаг “UP MUSIC” продакшнаас санаачлан 3 дугаар сарын 8 буюу Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярт зориулан монголын рок поп хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчдийн “VIP” амьд тоглолтыг толилуулахад бэлэн болжээ.

   Монголын рок поп хөгжмийн урлагийн шилдэг хамтлаг, дуучид ая дуугаараа бэлэг барьж, үзэгч бүсгүйчүүдийг уяраан дуулах онцгой бас өмнө нь болж байгаагүй гэх тодотголтой энэ шинэлэг тоглолтыг “UP MUSIC” продакшнаас мэргэжлийн, өндөр түвшинд зохион байгуулахаар бэлтгэлдээ ороод байгаа юм. Тодруулж хэлвэл, 3 дугаар сарын 7-нд “Харанга” хамтлаг, МУГЖ Т.Ариунаа нар хамтран тоглоно. Харин 3 дугаар сарын 8-нд МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ Б.Дашдондог, УГЗ Ц.Чулуунбат, МУСТА Н.Наранбаатар /Naagii&Jazz Band/, дуучин A Cool нарын монголын өндөр ур чадвар бүхий 5 эрэгтэй дуучин шилдэг уран бүтээлүүдээ бүсгүйчүүддээ зориулан дуулах аж.

   Монголчуудынхаа хайр, хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид, тэдний зүрхэнд хүрсэн дуу хөгжим мөн тоглолтын найруулга, орчин, уур амьсгал гээд юм бүхнээрээ онцлог, содон тоглолтыг ердөө 300 хүн үзэх юм. Хоёр өдрийн “VIP” тоглолт “Баянгол” ресторанд 19:00 цагаас зохион байгуулагдана. Харин тасалбарын үнэ 160.000 төгрөг бөгөөд үүнд оройн зоог, коктейль зэрэг олон зүйл багтжээ. Тасалбарыг www.easyticket.mn сайтаар болон “Баянгол” рестораны касс, 1900-1109 дугаараар захиалга аван үнэгүй хүргэж байна. Хайртай ээж, халамжит гэргий, найз бүсгүйгээ баярлуулж, ховорхон хоёр үдэшт морилон саатахыг хүндэтгэн урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70111699, 88441177 утаснаас лавлаарай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шведийн 113 жилийн түүхтэй сүмийг бүхэлд нь зөөж байна

19/08/2025

Английн нэрт жүжигчин Теренс Стэмп 87 насандаа таалал төгслөө

19/08/2025

Монгол Улсад анх удаа морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно

19/08/2025

Мексикийн ард түмэнд монголын тал нутгийн үзэсгэлэнт байгаль, түүх соёлыг таниулжээ

19/08/2025

Занабазарын бүтээлүүдээс Италийн алдарт музейд дэлгэнэ

19/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.