Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монголын гэрэл зурагчдын холбооны 80 жилийн ой тохиож байна
Уртын дуу

Монголын гэрэл зурагчдын холбооны 80 жилийн ой тохиож байна

Урлаг Урлаг12/03/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11029562_10152829649958002_2711343648153988411_o7319194532015-03-12-09-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гэрэл зургийн 80 жилийн ойг бүтэн жилийн турш тэмдэглэнэ
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Уг хуралд тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон ахмад уран бүтээлчид оролцож, тус холбооны шинэ зохион байгуулалт, шинэлэг үйл ажиллагааны талаар болон энэ онд тохиож буй Монголд гэрэл зургийн анхы алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд хийх ажилуудаа танилцууллаа.
“Агшин хормыг аргамжиж үлдэнэ гэдэг аяа юутай их хувь тавилан бэ” хэмээн Дарма.Батбаяр гуай дуу алдсан байдаг. Уран зураг, дуу хөгжим, кинотой адил гэрэл зураг мөн урлагийн нэгэн төрөл билээ. 
Тэртээ 1935 оны 10-р сарын 11-ны өдөр Ардын Сайд нарын хурлаар Ардын гэгээрүүлэх яамны сайдын илтгэлийн дагуу Монголд кино гэрэл зургийг газар байгуулах асуудлыг хэлэлцэж, 32 дугаар тогтоолыг гаргасан байдаг. Түүхийн баттай эх сурвалжид ингэж тэмдэглэгдэн үлджээ. Богд хаан Бадам гэдэг зурагчинтай байсан, судар бичгийн хүрээлэнд Чойжинням гэдэг хүн зурагчнаар ажиллаж байсан баримтууд ч бий.
Эдүгээ монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоонд 2015 оны 1-р сарын 31-нд Хоёрдугаар их хурлаа хийж бүтэц зохион байгуулалтаа шинэчлэн нэгдсэн хэмээх тодотголтой илүү ойртсон үйл ажиллагаа өргөжүүлж эхлээд байна. Энэ нь санаандгүй зүйл биш юм. Монголд гэрэл зургийг анхны алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож байна.
Улсын гэрэл зургийг газар, төвийн сонины гэрэл зурагчид болон ахуй үйлчилгээний гэрэл зургаар ойлголдож байсан энэ салбар сүүлийн 20 жилд уран бүтээлчдийн нэгдэх, нэгдсэн нэг зохион байгуулалтанд орох, зурагчдаа шат шатны сургалтанд хамруулж, орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэх, тэдний нэр хүндийг дээшлүүлэх зэрэг олон ажлыг хийх шаардлагатай болсон нь гэрэл зургийн нэгдсэн холбооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинэ зохион байгуултанд оруулах гол шалтгаан болсон юм.
Тус холбоо нь тодорхой шалгуураар гишүүнд элсүүлэх бөгөөд гишүүддээ шинэ техник технологи нэвтрүүлэх, шинэ арга барилд суралцах дэлхийн жишигт хүрэхэд нь бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэхэд үйл ажиллагааныхаа багагүй хэсгийг зориулана гэж төлөвлөж байна. Гишүүд дэмжигчиддээ зөвлөгөө мэдээлэл өгөх, консалтингийн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө ч бий. Бидэнд өөрсдийгөө хөгжүүлэх маш олон боломж арга зам байдаг ч мэдээллээ тэр болгон ашиглаж чаддаггүй. Гишүүддээ гэрчилгээ, үнэмлэх олгох замаар тус холбоог төлөөх эрх олгоно. Энэ нь хэрэглэгч захиалагчдад ойлгомжтой байх бөгөөд эргээд гэрэл зурагчидтайгаа хариуцлага тооцох боломжыг нээж өгнө. Бид гэрэл зурагчдын ёс зүйн зарчмаа баталсан билээ. Үүнийгээ мөрдүүлэх ажилд ч мөн анхаарал тавих болно. 
Гэрэл зурагчдынхаа бүтээлийг оюуны өмчийн болон зохиогчын эрхийн хамгаалалтанд оруулах, гадаад харилцааны олон асуудал анхаарал хандуулах гээд холбооны төлөвлөсөн маш олон ажил байгаа. Иймд монголд гэрэл зургийн анхны алба байгуулагдсаны 80 жилийн хүрээнд хэвлэл мэдээллийн болон бусад төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудыг бидэнтэй хамтран ажиллахын уриалж байна. 

www.Urlag.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.