Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Морин хуурын чуулгын ардын хөгжимд зориулсан концертууд эгшиглэнэ
Нийгэм

Морин хуурын чуулгын ардын хөгжимд зориулсан концертууд эгшиглэнэ

Урлаг Урлаг13/03/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-03-12_1829581837075132015-03-13-09-30[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол улсын Филармониос санаачлан хэрэгжүүлж буй “МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” зорилтот төслийн концертууд амжилттай туурвигдаж үзэгчдийн хүлээлттэй тоглолтуудын нэг болоод байгаа билээ.  

   Уг тоглолтуудад Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг симфони найрал хөгжим, морин хуурын чуулга, баянмонгол джаз найрал хөгжим өөр өөрийн хөгжмийн жанраар хөрвүүлэн найруулж тайзнаа эгшиглүүлэн байгаа нь нэг талаар хөгжмийн зохиолчдоо хүндэтгэн алдаршуулж буй үйл ажиллагаа болж байгаа юм.

  Төсөлд туурвигдаж буй уран бүтээлүүдийн нэг болох Морин хуурын чуулгын “Ардын хөгжимд зориулсан концертууд” тоглолтоо үзэгч олондоо өргөн барихаар бэлтгэл ажил эхлээд байна. Концертонд ТХШ, АЖ Н.Жанцанноров, ТШ З.Хангал, ТС, УГЗ Ц.Нацагдорж, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд нарын ардын хөгжимд зориулан бичсэн уран бүтээлүүд эгшиглэх ба тоглолтыг морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан/СТА/-ны удирдлага дор тоглогдох бөгөөд ТХШ,АЖ Н.Жанцанноров тайлбарлан хөтөлж үзэгчдийн хүртээл болгоно.

   Тоглолт 2015 оны 03-р сарын 19-ний 19:00 цагт Улсын филармонийн танхимд ганцхан удаа болно. Тасалбарыг улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэж өгөхөөс гадна 7011-8012, 7014-8012 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм. 
Та бүхнийг Монгол омогшил дор уяран саатахыг урьж байна.

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Райан Рейнольдс Кеннет Бранаатай хамтран ажиллахдаа сүрдэж байснаа ярив

05/09/2026

Сандра Буллок “Practical Magic” киноны гуравдугаар анги гарах боломжтой гэв

05/09/2026

Том Круз “Digger” кинонд танигдахын аргагүй төрхөөр дэлгэцнээ гарна

05/09/2026

Шин Мин А хатан хааны дүрээр эргэн ирнэ

05/09/2026

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

05/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.