Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Соёлын тэргүүний ажилтан” тэмдгийг зарж борлуулахыг зогсоолоо
Уртын дуу

“Соёлын тэргүүний ажилтан” тэмдгийг зарж борлуулахыг зогсоолоо

Урлаг Урлаг17/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
garrr-barih905266942015-03-17-09-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

garrr barihШӨХТГ-ын шинэ даргын гараа сайн байна. “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг үнэгүйдэж,  БНХАУ-ын зах дээр зарагдах боллоо” хэмээн хэд хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг хэсэг шуугисан. Энэ талаар “Милл кино” компани олон нийтийн сүлжээнд баримттай дэлгэсэн билээ.

Тэд ““Соёлын тэргүүний ажилтан” тэмдгийг БНХАУ-ын Эрээн хотод ширхэгийг нь 60 юань, бөөнөөр нь 50 юаниар зарж байна. Тиймээс энэ цол тэмдгийг устгах хэрэгтэй. Ер нь үнэгүйдсэн “Соёлын тэргүүний ажилтан” тэмдэг хэрэгтэй юу” хэмээн асуудал дэвшүүлсэн юм.

Хятадын зах дээр зарагдаж байсан “Соёлын тэргүүний ажилтан” тэмдгийн үнийг монгол төгрөгт шилжүүлэхэд нэг ширхэг нь 15000-18000 төгрөг болж байгаа аж.  Үнэхээр л, арай ч дээ гэмээр санагдахаар. Жинхэнэ авьяас чадвараараа энэхүү шагналыг хүртсэн хүмүүс ч энэ тэмдгээ зүүж явахаас бараг ичмээр нөхцөл байдал үүссэн гэж хэлж болохоор.

Уг нь “цагийн сайханд” энэхүү хүндтэй шагналыг баргийн “аавын хүү” хүртэж чаддаггүй, урлаг соёлынхны хувьд “мөрөөдлийн шагнал” байсан гэхэд хилсдэхгүй. Урлаг соёлын гал тогоонд чамгүй олон жил чанагдаж байж энэ тэмдгийг энгэртээ зүүх хувь тохиодог байсныг тэр үеийнхэн сайн санаж байгаа.

Тэгвэл, ШӨХТГ-ын шинэ дарга Т.Аюурсайхан тэргүүтэй тус байгууллагын удирдлагууд саяхан урд хөршид ажлын айлчлал хийх үедээ энэхүү үнэгүйдсэн “шагналын” учрыг олж чаджээ. Тэрээр “Соёлын тэргүүний ажилтан” тэмдгийг зарж борлуулахыг зогсоогоод ирсэн аж.

Үндэсний соёл урлагийн эрхэм шагналыг маань үнэгүйдүүлсэн иймэрхүү зүйлд ихээхэн мэдрэмжтэй хандан, ёс бус үйлдлийг таслан зогсоож чадсан ШӨХТГ-ын хамт олонд талархал илэрхийлье!

 

www.Urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.