Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Гэрэл зурагчид бүтээлчээр өрсөлдөнө
Нийгэм

Гэрэл зурагчид бүтээлчээр өрсөлдөнө

Урлаг Урлаг18/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11072765_858540000854677_1934263816_n3821622122015-03-18-13-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын Залуучуудын Холбоо “Залуу үе” сэтгүүл хамтран “Бүтээлч Залуу” гэрэл зургийн уралдаан зарлалаа. Энэхүү уралдаан нь залуу гэрэл зурагчдын чадварыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг гэрэл зурагт түлхүү сонирхолтой болгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна. Уралдаанд 16-30 насны мэргэжлийн гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчид оролцох бөгөөд 3 шаттайгаар явагдах юм.

   1-р шатнаас шалгарсан оролцогчдын материалыг мэргэжлийн гэрэл зурагчид шүүн хэлэлцсэний дагуу 30 оролцогч 2-р шатанд орох эрхтэй болох ба зургийн лайк, шэйрийн тоо нь  2 дахь үзүүлэлт болох аж.  2-р шатнаас 10 гэрэл зурагчин шалгарч 3-р шатанд тус тус өрсөлдөх гэнэ. Эдгээр зурагчид нь өгөгдсөн сэдвийн дагуу зургаа илгээж, түүнээс эхний 3 байрыг тодруулах юм байна.

   “Бүтээлч Залуу” гэрэл зургийн уралдаанд оролцогчдод сэдвийн дагуу зураг авсан байх, зургаа явуулахдаа зургийн нэр, зурагчны овог нэрийг тодорхой бичсэн байх, чанартай байх, зургийг уралдааны хугацаанд авсан байх, зурганд өнгө гэрлийн засвараас бусдыг хориглох, зураг тамгагүй байх, зураг бүр нэртэй байх гэсэн үндсэн шаардлагуудын тавьж байгаа юм байна. Мөн нэг шатанд гурав хүртлэх зураг илгээх боломжтойг дуулгалаа.

            Уралдаанд оролцох гэрэл зургуудыг [email protected] хаягаар 2015.03.31-ний 16:00 цаг хүртэл хүлээн авах юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт жүжигчин Дэнни ДеВито өөрийгөө “Тосонд хутгалдсан бөөн юм” гэж хошигнов

06/09/2026

“Oasis”-ын ах дүүс Венецийн кино наадамд шинэ баримтат киногоо танилцууллаа

06/09/2026

Кеннет Брана “Гилдерой Локхартын дүрийг бүтээх сонирхолтой байсан” гэв

06/09/2026

Дилан Спроус “Disney” бол түүний хүүхэд насны тэвчишгүй хөдөлмөр байсан гэлээ

06/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Б.Гомбо-Очирын төрсөн өдөр

06/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.