Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Э.Чойдог “Чойжид Дагина” балет энэ сарын 22-нд тоглогдоно
Нийгэм

Э.Чойдог “Чойжид Дагина” балет энэ сарын 22-нд тоглогдоно

Урлаг Урлаг19/03/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
30781_510104340301102015-03-19-09-47[www.urlag.mn]_(1)6117730882015-03-19-10-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 22-ны өдөр алдарт Э.Чойдог "Чойжид Дагина" балетыг тавихаар болсон болжээ. Тус балетын  Чойжид дагинын дүрийг МУГЖ Г.Цолмон амилуулсан бол Бурханы элч М.Намсрай,  Эрлэг Номун хааны элч –  А.Билгүдэ бүтээжээ. Мөн  УДБЭТ-ын балетын жүжигчид оролцон тоглож, симфони найрал хөгжим хөгжимдөх ажээ.  

36 настай Чойжид хэмээх эмэгтэй өвчиндөө шаналан бурханаас аврал гуйна. Гэнэт түүний бие сайжирч баясан бүжиглэж байснаа дахин муудаж үхэтхийн унаж, насан эцэслэнэ. Энэ үед түүний хоёр талд хар хувцаст Эрлэг Номун хааны элч, цагаан хувцаст бурхны элч нар сүнсийг авч одохоор булаацалдан байна.

Бурхны дүр гэнэт тодрон уул эмэгтэйн сүнсийг Чойжид хэмээх Дагина болгон тамын оронд аваачиж нүгэл үйлдсэн хүмүүс хэрхэн зовон шаналж байгааг харуулан, Эрлэг Номун хааны ордны сүр хүчийг үзүүлэн Бурхны орон руу илгээнэ. Бурханы орон Бурхад, Дарь-Эх, Дагинасууд мөргөлийн бүжиг хийж байх үед Чойжид Дагина хүрэлцэн ирнэ. Энд буян үйлдсэн хүмүүсийн  жаргалант амьдралыг үзэж тэдэнтэй хамтран  бүжиглэж жаргал цэнгэлийг биеэр мэдэрнэ. Бурхад түүнд хүн төрөлхтөнд нүгэл буяны ялгааг ойлгуулан тайлбарлаж өгөх зарлигийг буулгаж эх дэлхийд нь буцаана.

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт жүжигчин Дэнни ДеВито өөрийгөө “Тосонд хутгалдсан бөөн юм” гэж хошигнов

06/09/2026

“Oasis”-ын ах дүүс Венецийн кино наадамд шинэ баримтат киногоо танилцууллаа

06/09/2026

Кеннет Брана “Гилдерой Локхартын дүрийг бүтээх сонирхолтой байсан” гэв

06/09/2026

Дилан Спроус “Disney” бол түүний хүүхэд насны тэвчишгүй хөдөлмөр байсан гэлээ

06/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Б.Гомбо-Очирын төрсөн өдөр

06/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.