Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монгол уран бүтээл” хүндэтгэлийн гала тоглолт болно
Нийгэм

“Монгол уран бүтээл” хүндэтгэлийн гала тоглолт болно

Урлаг Урлаг23/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2fe4c4c4f40b5753original4305998492015-03-23-14-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсын Филармоноос санаачлан хэрэгжүүлж буй “МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” хүндэтгэлийн гала тоглолт СТӨ-д 03 сарын 27-нд буюу Олон улсын театрын өдрөөр болох гэж байна. Тус төслөөр монголын шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээл туурвилаас бүрдсэн цуврал тоглолтуудыг бүтэн улирлын турш үзэгчдээ хүргэж, монголын хөгжмийн мэргэжлийн түвшинд бүтээн туурвисан монгол уран бүтээлүүдийн тоог нэмэгдүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, бүтээл туурвигчдыг алдаршуулах, бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах олон талт үйл ажиллагаа явууллаа.

   Энэхүү нэгдсэн тоглолтоор үе үеийн хөгжмийн зохиолчид, тэдний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх болно. Тоглолтод УФ-ийн Морин хуурын чуулга, Баян монгол джаз найрал хөгжим, симфони оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ, мөн Филармонийн дуучид болох СТА С. Баттулга, СТА Н. Наранбаатар, СТА Д. Бурмаа, СТА Т. Амина, СТА Ц. Хулан, СТА Б. Долгормаа, Л. Насанбуян, П. Өнөржаргал, Б. Дэлгэрбаяр, С. Нямбаяр, Т. Отгонбаяр, Б. Солонго нар үе үеийн хөгжмийн зохиолчдийн шилдэг хөгжмийн бүтээлүүд, олонд танигдсан дууны бүтээлүүдийг нэгэн тайзнаа амьдруулах болно. Филармонийн нийт оркестор, уран бүтээлчид нэгэн тайзнаа тоглож байгааг үзнэ гэдэг бол маш ховорхон тохиох, алдаж боломгүй завшаан байдаг билээ.

Тоглолт: 2015 оны 3 дугаар сар 27-нд СТӨ-нд 1500 цагт болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 70148012, 99045517, 88004849, 99925074
FB/ Mongolian State Philharmonic

Тасалбарыг: СТӨ-ний касс, УФ-ийн кассаар болон 1900-1617, easyticket.mn-ээс авна уу.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт жүжигчин Дэнни ДеВито өөрийгөө “Тосонд хутгалдсан бөөн юм” гэж хошигнов

06/09/2026

“Oasis”-ын ах дүүс Венецийн кино наадамд шинэ баримтат киногоо танилцууллаа

06/09/2026

Кеннет Брана “Гилдерой Локхартын дүрийг бүтээх сонирхолтой байсан” гэв

06/09/2026

Дилан Спроус “Disney” бол түүний хүүхэд насны тэвчишгүй хөдөлмөр байсан гэлээ

06/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Б.Гомбо-Очирын төрсөн өдөр

06/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.