Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Үндэс угсаагаа эрхэмлэх амин ухааныг “Содура” мэдрүүлнэ
Нийгэм

Үндэс угсаагаа эрхэмлэх амин ухааныг “Содура” мэдрүүлнэ

Урлаг Урлаг23/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11062789_957467604298146_708234215121885234_o2381895872015-03-23-14-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Үрэгдсэн хойно нь, өтөлснийх нь дараа, ховордсон цагт нь үнэтэйг нь мэдэрч хайр зарлах цадиггүй зан хэнд ч хэрэггүй байх нь. Үүнийг өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Содура” уран сайхны киноноос олон хүн ойлгож гарчээ. Хоймор нутагт минь хэдэн зууны туршид аж төрж ирсэн цаатнуудыг амьдарч байсан гэдгийг батлах баримт архивт л үлдэх хэмжээнд хүрчихээд байна. Арилжааны гэж ад үзэгддэг телевиз харин үндэсний цөөнхийн тухай түүхэн бүтээлийг төрийн данстай аль ч байгууллага хөндөж зүрхлээгүй байхад зориг гарган барьж авсан байх юм.

    Хожуу хэлд орсон хүүхэд урт насалдаг гэдэг өвгөдийн сургаал бий. Удаан дуншсан энэ бүтээл урт настай байх нь эхний үзэгчдийн нүдний нулимс, амнаас урсах магтаалын үгсээр бэлхнээ илэрнэ. “Содура” бол зүрхнийхээ дуудлагаар тайгыг зорьсон ухаант аавын үргэлжлэл. Үндэс угсаагаа эрхэмлэх амин ухаанаар хүүгээ тайгад үлдээх зоригт эх. Нүүдэл дундаа өтгөсөө үдэж, нялхасаа угтах ардын үнэн түүх та биднийх. Гэтэл өнөөдөр хотын хэмнэлд толгойгоо эргүүлж, хүний соёлд сэтгэлээ автуулчихаад тайгад л хадгалагдаж үлдсэн энэ үнэт өвийг та бид хөндлөнгийн нүдээр хараад суух цөвүүн цаг иржээ. Үндэс гарвал, удам угсаагаа холдчихоогүй дээр нь тогтоож үлдэх, бусдын өмнө биднийх гэж гайхуулах соёлтой, уламжлалтай байхын тухайд энэ бүтээл нэгийг бодогдуулна. Эх нутаг, эхэлсэн цэгтээ эргээд хүн татагддаг гэдгийг “Содура” батална.

    Хөлд үхэшгүй мөнх цагаан уул цэцэг хөглөрч, тэргүүн дээр тэртээ алсад Хорьдол сарьдаг сүндэрлэнэ. Байгалийн дөрвөн өнгийг байгаа чигээр нь үзэгчдэд хүргэх гэж зураглаач нарын баг ажилласан бол үнэн түүхийг урнаар өгүүлэх үүрэг найруулагч, зохиолчид иржээ. “Содура” бүрэн хэмжээний уран сайхны кинонд 10 сартай хүүгээс эхлээд Ардын жүжигчид хүртэлх 5 үеийн төлөөлөл дүрээ мөнхөлсөн. Үзэгчдэд өгөөжтэй, ирээдүйд үнэ цэнэтэй энэ бүтээлд амиа өргөж тоглосон авъяаслаг нэгэн ч багтсаныг дурсах ёстой.

   Эх хүнд хамгийн зөөлөн сэтгэл, хамгийн хатуу зориг хамтдаа заяадаг ажээ. Өрөөлийн төлөө өөрийгөө золих бүсгүй ухааныг, цаатанд тохиох мөхлийн зовлонг дээрээс нь биш дэргэдээс нь мэдрэх боломж бол “Содура” юм. “Содура” уран сайхны кино “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо”, “Хүннү”-гийн дэлгэцнээ өдөр бүр гарч байна.
 

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026

50 Cent “Fightland” цувралаар кино урлаг, боксын ертөнцөд эргэн ирлээ

29/07/2026

Том Холланд өөрийнх нь тоглосон зарим киног үзэх хэрэггүй гэв

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.