Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Балетын үдэш” Гала концерт эгшиглэнэ
Нийгэм

“Балетын үдэш” Гала концерт эгшиглэнэ

Урлаг Урлаг24/03/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
balet25241167622015-03-24-14-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    

    Олон улсын театрын Институтийн санаачилгаар 1961 оноос хойш дэлхий даяар өргөн тэмдэглэж ирсэн “Дэлхийн театрын өдөр”-ийг УДБЭТеатр “Балетын үдэш” гала концертоор тэмдэглэх гэж байна.

    Дэлхийн театрын өдрийг Олон услын театрын хүрээлэнгийн санаачилгаар 1961 оноос хойш жил бүрийн 3-р сарын -27 ны өдөр тэмдэглэж иржээ. Үндэсний болон Олон улсын хэмжээний олон арга хэмжээнүүд тухайн өдөр дэлхийн өнцөг булан бүрт зохиогдож байдаг. Дэлхийн театрын нэгэн чухал зүйл бол Олон улсын театрын хүрээлэнгийн урилгатай хамт түгэн тардаг “Дэлхийн Театрын өдрийн түлхүүр үг” юм. Энэхүү үгийг Театр болон Энх амгалан байдлын соёлын талаар дэлхийн алдартай хэн нэгэн хүн тусгайлан боловсруулдаг.

   Хамгийн анхны дэлхийн театрын түлхүүр үгийг Францын иргэн Жан Кокто 1962 онд бичжээ. Жил бүр нэгэн алдартан театрын юмуу өөр салбарын зүрх болсон нэгэн алдартан олон улсын эв нэгдэл , төгс төгөлдөр харилцан ойлголцлын талаар өөрийн бодол , сэтгэлээ хуваалцаж ийнхүү уриалдаг юм. Энэхүү түлхүүр үгийг 20 гаруй хэлээр орчуулж дэлхий даяар театрууд олон арав , мянган уран бүтээлчдээрээ дамжуулан тоглолтынхоо өмнө уншиж үзэгчдэд түгээж байна. Мөн олон зуун радио , телевиз , хэвлэл мэдээллийн хэрэгслээр таван тивийн өнцөг булан бүрт хүргэн дамжуулдаг байна

Энэ жил УДБЭТеатр , Дэлхийн театрын өдрийн түлхүүр үгийг БАЛЕТ болон БҮЖГИЙН урлагийн гайхамшигт тоглолтоор дамжуулан үзэгчдэдээ хүргэх болно

Тоглолт:
2015 оны 03-р сарын -27 ны 19цагт болно.
Тасалбарыг УДБЭТ-ын Касс болон www.monda.mn -р худалдаалж байна.
Харилцах Утас: 99196609, 88044508, 99024933, 99194570 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн Жисү Хонконгт нээгдсэн “Dior Addict”-ын шинэ поп-ап арга хэмжээнд оролцлоо

23/05/2026

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

23/05/2026

Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ

23/05/2026

Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна

23/05/2026

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.