Амеркийн Орегонагийн их сургуулийн эрдэмтэд залуу эмэгтэйчүүд Д амин дэмийн дутагдалд орж бухимдуу болдог гэж мэдээлжээ. Үргэлж бухимддаг айж тэвддэг сэтгэл гутралд орсон 18-25 насны 200 гауй бүсгүйг судалгаанд хамруулахад тэд арьсаараа буюу нарны туяанаас ч хоол хүэсээрээ ч эл амин дэмийг хангалттай хэмжээгээр авч чаддагүй нь тогтоогдсон гэнэ.
Бид ээж аавынхаа ачийг хариулах гэж хааяа нэг утсаар ярьж, төрсөн өдөр эсвэл баяр наадмын үеэр анхаарч халамжлахаас биш эрүүл мэндэд нь хангалттай анхаарал тавьж чаддаггүй.
Та D аминдэмийн ашиг тусын тухай сайн мэдэх байх. Хүүхдийн ясны бэхжилт, өсөлт торнилтод энэ аминдэм хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Д амин дэмийн дутагдал нь хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эх, өндөр настан болон нарны гэрлээс зайдуу нөхцөлд ажиллагсад /уурхайчид/ нарт илүү тохиолддог нь батлагджээ. Д аминдэм нь сүү цагаан идээ, загасны тос, лаазалсан загасанд элбэг агуулагддаг. Д аминдэм дутагдахад хүүхдийн яс зөөлрөх, мурийх, шүд хорхойтох, янгинах, өвдөх шинж тэмдэг илэрнэ. Эрдэс бодис гэж юу вэ? Хүний биед дунджаар 3.5 кг эрдэс бодис байдаг. Эдгээр нь эд эрхтэний бүх үйл ажиллагаанд оролцох бөгөөд тэдгээрийн дутагдлаас үүдэн хүний биемахбодид ноцтой өөрчлөлт гардаг.
“Д амин дэм”-ийн дутагдал ямар тохиолдолд үүсдэг вэ?
Хүний бие дэх Д аминдэмийн дийлэнх хэсэг нь арьсанд нарны туяаны нөлөөгөөр үүсдэг. Хүн нарны гэрэл болон хоол хүнсээр дамжуулан Д амин дэмийг нөхөж байдаг. Нарны гэрлийн нөлөөгөөр Д амин дэмийн үүсэлт явагддаг бөгөөд энэ амин дэм дутагдах нь рахитаар өвчлөх гол шалтгаан бөгөөд энэ нь хот суурин газрын эрүүл ахуй, амьдрах орчинтой шууд холбоотой юм. Жишээ нь цонх, тоононы дан шил нь нарны хэт ягаан туяаны бараг 50%-ийг саатуулдаг. Тиймээс бага насны хүүхдийг өдөр бүр тохиромжтой цаг хугацаанд нар, агаарт тогтмол гаргахгүй, гэр оронд нь нарны гэрэл байнга тусахгүй, цэвэр агаар орох боломж муутай айлын хүүхдэд Д амин дэм дутагдаж рахитаар өвчлөх магадлалтай байдаг. Мөн боловсруулсан хүнсний зүйл их хэрэглэснээр витамин болон эрдэс тэжээлийн дутагдалд орох нөхцлийг бий болгодог. .
“Д амин дэм”-ийн ач холбогдлын талаар өгүүлэхэд:
Д амин дэм нь олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх гол суурь болдог ба эрхтний эсийн өсөлтөд нөлөөлж, улмаар хорт хавдар үүсэхээс сэргийлдэг. Энэ амин дэм нь хүний биед кальци болон фосфор гэсэн эрдэс бодис шингэхэд чухал ач холбогдолтой юм.
Эрдэмтдийн тооцоолсноор манай гариг дээрх хүн амын тал хувь нь Д аминдэмийн дутагдалтай бөгөөд нар салхинд гарахгүй, битүү тасалгаанд олон цагийг өнгөрүүлдэгтэй холбоотой байдаг. Ялангүяа Д амин дэм нь хөхний сүүнд маш бага хэмжээгээр агуулагддаг тул 2 хүртэлх насны хүүхдэд эмчийн заавраар олгох шаардлагатай юм. Д амин дэмийн дутагдалтай хүмүүсийн цусны даралт ихэнх тохиолдолд харьцангуй өндөр байдгаас тэд зүрх судасны өвчинд илүү өртөмтгий байдаг. Тиймээс Д амин дэмийн шинжилгээ өгч, бие дахь амин дэмийн үзүүлэлтийг тогтоолгох шаардлагатай.
“Д амин дэм” дутагдаж байгааг хаана оношлуулах вэ?
Баянгол эмнэлэгт лабораторийн шинжилгээгээр дэлхийн топ байгууллагын нэг Диасорин (DiaSorin) группын лавлагаа лабораторийн “Лиасон” анализаторыг нэвтрүүлснээр хүний бие дахь Д амин дэмийн үзүүлэлтийг үнэн зөв нарийвчлан тогтоож чадахаар боллоо.
Тиймээс бид харь орны дэвшилтэт тоног төхөөрөмжид найдан зардал гарган байж олсон хэдэн төгрөгөө ганцхан шинжилгээ өгөхийн төлөө зарцуулах шаардлага байхгүй гэсэн үг юм.
Лиасон анализатор нь өнөөгийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт аппарат бөгөөд оношлогооны өвөрмөц байдал 100% юм. Энэ нь хүний бие дахь Д амин дэмийн маш бага хувийг ч илрүүлж чаддаг гэсэн үг юм.
Эмч ажилчдын хувьд ч мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэгдэж, эмчийн ариун тангараг өргөсөн чадварлаг хүмүүс ажиллаж байна. Уг анализатор нь булчирхайн эмгэгүүдийг (анхдагч, 2-догч) ялган оношлох ба кальцийн балансын тэнцвэрт бус байдлыг тогтоож өгнө.
“Баянгол эмнэлгийн нэгдсэн лаборатори” нь үе мөч нь өвддөг, ясны сийрэгжилттэй, бөөрний архаг үрэвсэлтэй, эд эрхтэн шилжүүлэн суулгасан, яс зөөлрөх болон рахиттай, хоол боловсруулах эрхтний эмгэгтэй, анхдагч гиперпаратиреодизмтой, жирэмсэн эхчүүд, хавдараар өвчилсөн, зүрх судасны эмгэг болон даралт ихсэх өвчтэй, чихрийн шижин өвчтэй, аутоиммунны эмгэг зэрэг эрдсийн солилцооны алдагдалтай хүмүүсийг “Д амин дэм”-ийн шинжилгээ хийлгэж оношоо эрт хугацаанд найдвартай тогтоолгож, зөв эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: Arslan.mn