Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Баяруудаас эрч хүч аван энергиждэг Монголчууд
Уртын дуу

Баяруудаас эрч хүч аван энергиждэг Монголчууд

Урлаг Урлаг25/03/2015Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
inda23393726302015032503453431143612015-03-25-12-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөгийн нийгэмд стресс, бухимдалгүй хүн тун ховор таарах болжээ. Ямар нэгэн ажил хөөцөлдөх гээд явах болгонд бухимдалтай тулгарч буйг хэн хүнгүй мэднэ.

Та бүхэн бухимдлаа хэрхэн тайлдаг вэ.

Монголчууд сүүлийн жилүүдэд баяр болгоныг алгасалгүй тэмдэглэх болсон. Хамгийн өргөн тэмдэглэдэг баяр нь мэдээж "Цагаан сар". Өвөг дээдсээсээ уламжилж ирсэн энэхүү баярыг ураг төрлөө мэдэх ч баяр гэдэг. Жилд нэг удаа тохиох баяраараа ахмад нас тангууддаа золгохоос гадна төрөл садантайгаа учран золгодог билээ. 

Үүний дараагаараа "Олон улсын эмэгтэйчүүдийн баяр", "Эр цэргийн баяр"-ыг нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Түүнчлэн "Аз жаргалын баяр"-ын өдрийг айл хотлоороо мэддэг болж.  НҮБ-ын Ерөн­хий Ассамблейн ху­ралдаанаар хүн гэдэг амь­тан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрдлөгөө болгодог бодгаль. Тиймээс “Аз жаргалын өдөр” гэсэн ийм баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байдаг. Яасан олон баяртай тэмдэглэж дуусдаггүй баяр вэ хэмээн бодох нэгэн байхад эдгээрээс эрч хүч аван бухимдал, уйтгар гунигаа үргээж өөртөө сайхан энергийг олж авдаг хүмүүс ч байна. Зөв боловсон, сайхан энергитэй баяраа тэмдэглэн өнгөрүүлэх аргад сүүлийн жилүүдэд манай улсын иргэд суралцаад байгааг та ч бас анзаарсан байх. Баяр баясал, инээд хөөр хүнд сайхан сайхныг бэлэглэдэг гэдэгтэй хэн ч маргахгүй ээ.

Тэгвэл тун удахгүй "Инээдмийн баяр"-ын өдөр тохиох гэж байна. Энэ өдөр бид нэгнээ хууран инээд бэлэглэдэг бол сүүлийн жилүүдэд их идэвхтэй тэмдэглэдэг болсон. Магадгүй энэ баярыг тэсэн ядан хүлээдэг хүмүүс ч олон болсны илрэл биз ээ. Уг баярыг хэзээнээс тэмдэглэн ирсэн тухай дурдвал, Францчуудын хувьд инээдмийн баярыг шинэ онтой холбон тэмдэглэх болжээ.

Учир нь францчууд дөрөвдүгээр сарын нэгэнд шинэ оноо угтдаг байсан аж. Харин хаан уг баярын өдрийг нэгдүгээр сарын нэгэнд тэмдэглэх шийдвэр гаргаснаар тэнэгүүдийн гэх тодотголтой болжээ. Гэтэл иргэд уг шийдвэрийг хүлээн авахаас татгалзаж, уламжлал ёсоор бие биедээ загас бэлэглэсээр байсан аж. Тиймээс хүмүүсийг шоглон, тэнэгүүдийн өдөр хэмээн нэрлэжээ. Францчууд энэ өдрийг "дөрөвдүгээр сарын загас" ч гэж нэрлэдэг байна. Ийм учраас ихэнх орнууд тэнэгүүдийн өдөр хэмээн нэрлэж заншжээ. Инээдмийн баяраар хүмүүс нэг нэгнийгээ хуурч мэхэлдэг. Америк болон Их Британид хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж ирсэн байна. Харин энэ өдөр эртний Ромд инээдмийн бурхныг залж байсан түүхтэй байна. Инээдмийн баяр хүн бүхэнд баяр хөөр, инээд бэлэглэдэг. Зарим тохиолдолд уурлах үе ч гардаг. Хэн нэгний худлаа хэлсэн үгнээс болж ажлаасаа хоцорсон, хайртай хүнтэйгээ хэрэлдсэн тохиолдол олон байдаг. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үзэгчдийг хуурч, бухимдуулсан олон сонирхолтой зүйл гарч байжээ. 1957 онд "BBC" теле компани "Гоймонгийн арвин ургац хураасан тухай нийтэлжээ. Швейцарт гоймон их хэмжээгээр хурааж авсан тул яахаа мэдэхгүй байгаа тухай бичээд "Энэ өвөл дулаахан байснаар фермийн аж ахуй эрхэлдэг хүмүүс гоймонгийн үрийг цэцэглүүлж чадлаа" хэмээн мэдээлсэн байна.

Уншигчид үүнд үнэмшиж гоймон хэрхэн тарих тухай мэдэх гэж BBC руу тасралтгүй утастаж байжээ. Харин уншигчдын хариуд BBC "Та гоймонгоо улаан лоолийн сүмсэнд хийгээд сайн залбир" хэмээн зөвлөж байсан гэнэ. 1994 онд Америкийн "National Public Radio" чихэн дээрээ "Pepsi" гэсэн шивээс хийлгэсэн хүн амьдралынхаа турш тус компанийн бүтээгдэхүүнийг 10 хувийн хөнгөлөлттэй худалдан авах болно хэмээн мэдээлжээ. Тэр өдрийн турш чихэндээ шивээс хийлгэсэн залуус шагналаа авъя хэмээн утастсан байна. 1999 онд "Phoenix New Times" сонин ядуучуудад зориулсан шинэ сан байгуулсан тухай бичээд орон гэргүй хүмүүст зориулан байр барих хандивын мөнгө, хувцас, хоол хүнс цуглуулж байгаа гэжээ. Төгсөлд нь тэднийг зэвсгээр хангахад нь туслахыг хүссэн байна. "Associated Press" агентлаг энэ мэдээг нийтэлж Америк даяар цацжээ. Түүнийг уншсан хүмүүс дансаар мөнгө шилжүүлсэн гэнэ. "Irish Times" хэмээх сонин Лениний шарилыг худалдан авах тухай Орос, Францын хариуцлагатай ажилтнууд хэлэлцээ хийж байгааг уншигчдынхаа сонорт хүргэжээ. Лениний цогцсыг Парис хотын Диснейлэндэд тавих гэж байгаа тухай уншсан хүмүүс гомдол мэдүүлсэн байна. Францын "Le Paridien" сонин 1986 онд Засгийн газар Эйфелийн цамхагийг буулгаж Диснейлэндэд аваачиж дахин барина хэмээн уншигчдаа хуурчээ. Цамхаг байсан газар нь 1992 оныг Олимпын тоглолтыг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнг барина гэдгийг уншсан хүмүүс Засгийн газартаа гомдол гаргасан байна. Энэ мэт хуурах тохиолдол олон гарч байсан хэдий ч хүмүүс өнөөг хүртэл инээдмийн баярыг тэмдэглэсээр байгаа юм.

Инээвэл залуужна гэдэг шүү дээ. Тиймээс жилдээ ганцхан удаа болдог баяраараа ханатлаа инээж эрч хүчийг мэдрээрэй.

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025

Академич хэргэм хүртээв

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.