Энэ тухай сониучирхан үзэглэсэн цахим ертөнцийн цөөнгүй нийтлэлүүд байх ажээ. Эдгээрээс түүвэрлэн та бүхэндээ зарим алдартнуудын анх хэдэн настайдаа энгэр зөрүүлж байсан тухай “нууц”-аас дэлгэж байна.
1.Жиллиан Андерсон / 13
Шинжлэх ухааны тайлагдашгүй нууцуудын тухай цуврал “The X – Files” киногоороо нийтэд танигдсан жүжигчин Жиллиан Андерсон охин насаа анх хэдэн настайдаа үдэж байсан тухай хувийн нууцаасаа 1996 онд “FHM” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байжээ. Анхны эл явдлынхаа тухай дурсах нь түүнд таагүй байдаг бололтой байсан бөгөөд соёлгүй, бүдүүлэг “донгио амьтан” байсан гэжээ.
2.Жонни Депп / 13
Олны хүндэтгэлийг хүлээсэн гайхалтай жүжигчин маань зандан үеэ анх 13 орчим настай байхдаа үдсэн хэмээн “The Rolling Stone” сэтгүүлд 1998 онд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
3.Ким Кардашиан / 14
Аз жаргалтай амьдралаа цогцлоон яваа реалити шоуны од Ким Кардашианы тухайд тэрээр 14 настайдаа анх хүнтэ энгэр зөрүүлсэн бөгөөд энэ тухайгаа алдарт Опра Винфригийн шоуны үеэр нийтэд дэлгэжээ. Тухайн үед тэрээр ээжээсээ жирэмслэлтээс хэрхэн хамгаалдаг тухай асууж байсан гэдэг ба анхны залуу нь Попын хаан Майкл Жексоны үеэл Ти Жэй Жексон байсан байна.
4.Бритни Спирс / 14
Олон хүмүүс Бритниг Жастин Тимберлэйктэй үерхэж байхдаа түүнтэй анх энгэр зөрүүлсэн гэж эндүүрдэг гэнэ. Үнэн хэрэгтээ тэрээр анх 14 настайдаа охин биеэ хүнд өгсөн ба тэрхүү хүн нь ахлах сургуулийнх нь хөлбөмбөгийн багийн тамирчин байсан ажээ.
5.Адриана Лима / 27
“The Victoria’s Secret”-ийн үзэсгэлэнтэй сахиусан тэнгэр Адриана 27 настайдаа нөхөр Марко Жаричтай анх энгэр зөрүүлж байжээ. Секс гэдэг бол түүний хувьд гэрлэлтийн дараагаар орох зүйл бөгөөд энэхүү сонголтыг нь эрчүүд хүндэтгэж үзэх ёстой гэж үздэг тэрээр Сербийн сагсан бөмбөгийн тамирчин Маркотой 2009 онд гэр бүл болсон ба өдгөө хоёр охинтой ажээ.
6.Селинь Дион / 20
Өдгөө 45 настай дуучин маань өөрөөсөө 26 насаар ах Канадын дуучин, менежер Рэне Энжелайлтай гэр бүл болсон ба тэдний анхныхаа шөнө 1988.04.30 өдөр тохиожээ. Хайртай хүнтэйгээ байсан болохоор надад маш сайхан байсан төдийгүй энэ бүхэн Дублинд, “Eurovision” тэмцээний дараагаар болсон юм хэмээн тэрээр намтарчилсан бүтээлдээ дурьджээ.
7.Меган Фокс / 17
“Cosmopolitan” сэтгүүлд өгсөн ярилцлагада тэрээр анх 17 настайдаа хүнтэй энгэр зөрүүлжээ. Түүний өгүүлснээр энэ үед түүний зүрх сэтгэл хайраар бялхсан байсан төдийгүй маш гайхалтай байсан гэжээ.
8.Даниэль Рэдклиф / 16
Уран зөгнөлт “Харри Поттер” киноны дэлхийд алдартай жүжигчин залуу маань анх 16 настайдаа өөрөөсөө нилээд хэдэн насаар эгчмэд бүсгүйтэй энгэр зөрүүлж байсан гэнэ. Энэ тухайгаа “Details” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.
9.Лил Вэйнь / 11
Рэппер Лил анх 13 настай охинтой бэлгийн харилцаанд орж байсан ба энэ тухайгаа “Playboy” сэтгүүлийнхэнд ам алджээ. Лил Вэйнь “Board Game” буюу шоо хаяж тоглодог төрөл бүрийн ширээний тоглоомд дуртай байсан ба тухайн үед тэд хамтдаа “Win, Lose, Draw” тоглоом тоглож байсан гэнэ. Гэтэл нөгөө охин нь тавцан дээр “Надтай унтаач” гэж бичсэн нь түүний анхны сексийн эхлэл болжээ.
10.Энрике Игласиас / 17
Дуучин Игласиасын үеийнхэн буюу найз нөхдийнх нь олонх нь анх биеэ үнэлэгчтэй унтаж зандан үеэ үдсэн байдаг тухай Австралийн “www.dailytelegraph.com” сайтад бичжээ. Тэрээр 25 нас хүртлээ өөрт тохирох нэгэнтэй энгэр зөрүүлэхгүй байхыг чухалчилж байсан ч 17 настайдаа анх хүнтэй унтжээ. Ахынхаа байшинд байсан түүнд анхны тохиолдол нь маш төвөгтэй байсан төдийгүй их сандарсан гэнэ. Түүнчлэн энэ нь ердөө 10 сек үргэлжилжээ.