Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Hi-Fi Records” хүргэлтийн үйлчилгээтэй боллоо
Уртын дуу

“Hi-Fi Records” хүргэлтийн үйлчилгээтэй боллоо

Урлаг Урлаг27/03/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10710886_912217888818109_1802908033039012036_n3539263562015-03-27-12-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Хай-Фай Медиа Групп” ХХК нь 20 гаруй жилийн туршлага,төлөвлөлт дээр суурилан үйл ажиллагааныхаа хүрээг тэлж зохиогчийн эрхийн хамгаалалт,дижитал хөгжмийн менежментийн үйлчилгээг “Itunes” болон бусад олон улсын томоохон платформуудтай хамтран Монголын нийт уран бүтээлчиддээ шинэ хэлбэрийг нэвтрүүлж эхэлж байна. Тэд Монгол уран бүтээлчдийн цомог, бүтээлийг хамгийн өргөн сонголттойгоор биет болон цахим хэлбэрээр чанарын өндөр түвшинд, цаг алдалгүй дэлхийн өнцөг булан бүрт хэрэглэгчдэд хүргэхээр ийм өөрчлөлт хийжээ.

   Өнөөдөр бүх зүйл энгийн гар доор болсоор байгаа билээ. Дэлхий дахинд ч мөн ялгаагүй биет хэлбэрийн си дины хажуугаар ийм байдлаар хөгжим тарж хил хязгааргүй болсоор сонсогч олонд бүр ойртсоор л байна. Мөн тус байгууллагынхан CD, цомгуудыг захиалагчийн гар дээр хүргэлт үйлчилгээгээр хүргэдэг болжээ.

Ингээд тус байгууллагын хүргэлт хариуцсан ажилтантай Б.Дэлгэржаргалтай хийсэн ярилцлагаа хүргье.

-“Hifi” хүргэлт үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Хүргэлтийн үйлчилгээ маань гуравдугаар сарын 8-аас эхлэн хэрэглэгчдэд хүрч байгаа. Ер уран бүтээлчийн цомгийг хүргэж болох бүх л газруудад хүргэж байгаа гэж хэлж болно шүү. Хөдөө орон нутагт, улс хооронд, хот дотроо хүргэлт үйлчилгээ маань хүрч байгаа. Хүргэлт маань буухиа энгийн гэсэн хоёр төрөлтэй байгаа. Буухиа нь 2-3 цагийн дотор хот дотроо хүргэж байгаа бол энгийн нь хот дотроо 24 цагийн дотор хүргэж байна. Хөдөө орон нутагт буухиа нь ажлын 2-3 хоногт хэрэглэгчийн гар дээр очиж байгаа бол энгийн хүргэлт маань 7 хоног дотор хүргэнэ. Харин олон улсын хүргэлт маань газар зүйн байрлалаасаа шалтгаалаад янз янз байгаа. Мэдээж аль болох хурдан хүргэж өгөхийг хичээнэ шүү. Үнэ төлбөрийн хувьд ч боломжийн.

-Хүргэлт үйлчилгээг хэрхэн холбогдож авч байгаа вэ?

-Манай “Hi-Fi.mn” гээд сайтаар захиалгыг хүлээн авч хүргэж болно. Манай фейсбүүк хуудсаар дамжуулж мөн хүргэлтээр цомог авч болно. Бүр амарчилвал 333-111, 91111269 дугаараар хүргэлтийн үйлчилгээг маань авч болно.

-Хэрэглэгчдийн хувьд танай хүргэлтийн үйлчилгээг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Манай хүргэлтийн үйлчилгээ маань гуравдугаар сард хэрэглэгчдэд хүрч эхэлсэн. Эхний захиалга маань баярын өдөр таарсан. Ер нь анзаарч байхад баярын өдрүүдээд нилээд ачаалалтай ажиллаж байгаа санагсан. Мөн уран бүтээлчдийн гарын үсэгтэй цомгийг хэрэглэгчиддээ хүргэж байгаа. Жишээ дурьдвал “Лемонс” хамтлагийнхан маань цомгон дээрээ гарын үсэг зурж фэнүүддээ “Гурав” гэх шинэ цомгоо хүргэсэн.

-Уран бүтээлчдийн хувьд танай байгууллагатай гэрээтэй уран бүтээлчдийн цомог худалдаалагдаж байгаа юу?

-Тийм шүү. Ихэнх уран бүтээлчид маань манайхтай гэрээтэй байгаа. Зарим ганц хоёрхон уран бүтээлчидтэй гэрээ хийгээгүй байгаа одоогийн байдлаар. Сайтад маань манай бүх уран бүтээлчдийн цомог орж хараахан амжаагүй байна. Учир нь сайтад байршуулахад жаахан хугацаа шаарддаг юм байна лээ. Мэдээж биетээрээ бол бүх л уран бүтээлчдийн цомог бий шүү.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025

Академич хэргэм хүртээв

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.