Орчин үеийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрмийн Театр нь өөрийн тайзнаа үндэсний хэл соёл, ёс заншилахуй амьдралын толь болсон дэлхийн сонгодог болон өөрийн орны сор болсон 400 гаруй бүтээлийг их тайзнаа амьдруулж, урын сангаа жилээс жилд баяжуулан туурвиж, үзэгч түмнийхээ оюуны соёл боловсролд ямагт хувь нэмэрээ оруулсаар ирсэн.
Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон 4 дүгээр сарын 3,4-ний өдрүүдийн 19:00 цагт дэлхийн утга зохиолын ноён оргил II мянганы манлай роман Испанийн алдарт зохиолч М.Сервантесийн “Кихот ноён” жүжгээ үзэгч түмэндээ өргөн барих гэж байна.
Энэ хүү жүжиг нь Монголд анх удаа Драмын жүжиг хэлбэрээр тавигдаж байгаа мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн чанартай уран бүтээл болж чадсан. Энэхүү жүжиг нь дэлхийн ихэнх театруудад урлагийн олон төрлөөр тавигдаж байсан бөгөөд Анх Испани 1605 онд ном болон хэвлэгдэж, Италид 1740 онд анх баллет болж, Францд 1903 онд анх Кино болж, Орос-д 1939 онд анх Михайл Булгаков найруулан драмын жүжиг болон тоглогдож байсан дэлхийн сонгодог бүтээл билээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 89020088, 70128999