Косовогийн дүрвэгчдийн лагерийн өргөст торон хашааг давж,өвөө, эмээгийнхээ гар дээр ирж байгаа хоёрхон настай Аджима Шэлу.
Хашгирсны учир … Сычуаньд газар хөдөлж аймшиг болсны дараа хуучин гэрийнхээ нуранги дээрээс гэр бүлийнхээ зургийн цомгийг олсон залуу.
8 настай Кристиан Иракт харуулын алба хашиж байгаад нас барсан аавынхаа дарцагийг хүлээн авч байгаа нь. Хэд хоногийн дараа тэр гэр рүүгээ харина.
1989 он. Тянь Аньминийн талбай дээр эсэргүүцэгчдийг буудахаар танк орж ирэхэд энэ зургийг авчээ.
Гаитид газар хөдлөх үеэр 8 хоног нуранги дор байсан 6 настай бяцхан хүү аврагджээ.
2011 он. Японд цунами болсны дараа эзнээ арайхийн олсон нохой.
Бага Жон Ф. Кеннеди эцгийнхээ шарилын дэргэд.
1945 он. Эльба голын ойролцоо еврей хоригдлуудыг чөлөөлж байх үеэр.
1968 оны олимпийн их наадам. Америкийн тамирчин Томми Смит, Джон Карлос нар эв нэгдлийг илэрхийлэгчид.
Бухарестийн эсэргүүцлийн үеэр румын хүүхэд цагдаагийн ажилтанд агаарын бөмбөлөг гардуулжээ.
Гарольд Уитлз анх удаа сонсож байгаа нь. Эмч түүний зүүн чихэнд сонсогч төхөөрөмж тавьсны дараа. Энэ бол нэрт зурагчин Джек Брэдлийн бүтээл юм.
2011 онд. Энэтхэгийн Каттаки хотод үер болох үеэр живж явсан муурнуудыг аварсан хүн.
Зүрхний мэс засалч 23 цагийн турш хагалгаанд орж, зүрх амжилттай шилжүүлэн суулгасны дараа амсхийж байгаа нь. Сувилагч нь буланд сууж байна.
1946 он. Австрийн хүүхэд асрах газарт байгаа 6 настай хүү Улаан загалмайгаас өгсөн гутлыг аваад хөөр баярт умбажээ.
1994 он. Чеченьд байлдаж явсан орос цэрэг хаягдсан төгөлдөр хуурыг тоглож байна.
1943он. Зөвлөлтийн цэргүүд Курскийн тулаанд бэлтгэж байна.
"Аав аа,намайг хүлээгээрэй" Нью-Вестминстер,Канад,1940 оны 10 дугаар сарын 1.
Архичин эцгийгээ босгох гэж байгаа бяцхан хүү
Иракт 7 жил алба хаагаад охинтойгоо уулзсан ээж Терри Гролау.
2011он. Каир хотын бослогын үеэр мусульмануудын мөргөл хийх цагаар буун дуу зогсдог.
1967он.17 настай Ян Роуз хүү Пентагоны дэргэд дайны эсрэг жагсаал болоход цэргүүдэд цэцэг бэлэглэж байна.
Фронтын найзууд жил бүр уулзаж зургаа авахуулдаг,харин энэ удаа нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Шоронд хоригдож байгаа Гораций Гризли Генриха Гиммлер рүү зэвүүцэн харж байна. Гризли шоронгоос бараг 200 удаа оргож баригдсан. Оргох шалтгаан нь нутгийн герман бүсгүйд сэтгэлтэй болж, түүнтэйгээ уулзахыг хүсдэг байжээ.
Дэлхийн 2 дугаар дайны дараа оросын шоронд хоригдож байгаад ирсэн герман хоригдол охинтойгоо уулзаж байна. Түүнийг дайнд явахад охин нь нэг настай үлджээ.
Марс дээр нар жаргаж байна.
Агуу их эх орны дайныг энэ танканд өнгөрүүлсэн ахмад дайчин энх цагт танктайгаа уулзав. Түүний танкийг жижигхэн хотод хөшөө болгон мөнхжүүлжээ.
Парижийн иргэн төрөлх хотыг нь дайснууд эзлэхэд гомдлын нулимс дуслуулав.
12 настай бразил хүү багшийнхаа оршуулга дээр хийл тоглож байна. Хөгжмийн хүчээр хүүг ядуурлаас гаргасан хүн нь түүний багш юм.
"Итгэлийн гар" гэх алдарт зураг. Кесарево хагалгаа хийж байгаа эмч эхийнх нь хэвлийг нээхэд бяцхан гар эмчийн гарыг атгаад авах нь тэр.