Сүүлийн өдрүүдэд телевизээр “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Ноён Долдой нарын дүрээр “Монгол хүү” хэмээх тоглолтын реклам олонтаа гарах болсон. Тус тоглолтын уран бүтээлчид болох СТА дуучин Б.Пүрэвсүх, Т.Төмөр-Очир нарын анхны бие даасан тоглолт Монгол Бөхийн Өргөөнөө зретиль дүүрэн үзэгчидтэй “нижгэр” болсон сурагтай.
Тус уран бүтээлчид хараахан олны танил болоогүй, хит болсон дуу бараг л байхгүй гэж зарим хүмүүс ярих юм билээ. Гэхдээ л тэд тоглолтоо хийж, ард түмэндээ уран бүтээлээ тайлагнаж чадсан нь магтууштай.
Сураг сонсохнээ тус дуучдын тоглолтыг “доривтой” ивээн тэтгэсэн байгууллага хамт олон байгаагүй гэсэн. Ивээн тэтгэх санал авсан зарим нэг нь “Нэг ч хит дуугүй байж юундаа тоглолт хийдэг юм, “од” болж байж л тоглолт хийдэг болохоос…” хэмээн битүүхэндээ муулж байсан гэсэн шүү. Гэхдээ л тэд өөрсдийн бор зүрхээрээ тоглолтоо амжилттай хийснийг нь харахад үнэхээр магтахаас өөр аргагүй.
Сонирхуулахад тэдний тоглолтонд хөтлөгч байгаагүй гэсэн, тоглолт эхэлэхэд хэн нэгэн хөтлөгч гарч ирж тэднийг шүлэглэн магтаагүй, харанхуй гэрэл дунд закадр уншиж, шууд гэрэл асч “жонон” хамтлагийн хөгжим эгшиглэсэн нь үзэгчдийн цөсийг хөөргөөд авсан гэсэн. Тэдэнд хөтлөгч хөлслөх мөнгө байсангүй юу эсвэл тэд өөрсдөө дуулахын зэрэгцээ мундаг хөтлөгчид гэдгээ харуулахаар шийдсэн үү, ямартаа ч хөтлөгч байгаагүй нь ихээхэн сонирхол татаж байсныг нуух юун.
Бас тоглолтондоо тэд нийтийн дуу дуулж байх юм, дуучин Б.Пүрэвсүх “Соронз” хамтлагтайгаа гарч ирээд “поп дэнс” дуу дуулж л байх юм, тоглолтын эзэд хамтдаа нийтийн ч, поп ч дуу дуулж л байх юм, яг үнэндээ ямар урсгалын дуучид юм гэдгийг мэдэж чадсангүй гэж ярих үзэгчид цөөнгүй байсан.
Ямартаа ч том ажлын ард гарч, хэн бүхний хийж чадаад байдаггүй нүсэр тоглолтыг хийж чадсан хоёр уран бүтээлчиддээ амжилт хүсье дээ.
www.urlag.mn