Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Зүрхний хэргүүд” үзэсгэлэн нээлтээ хийнэ
Үзэсгэлэн

“Зүрхний хэргүүд” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Урлаг Урлаг02/04/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11120508_853907068008484_11035445858076428_n5482147482015-04-02-14-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уран бүтээлч Л.Мянганцэцэгийн “Зүрхний хэргүүд…” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн МУЗ-н “Улаан гэр” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2015 оны 04 сарын 03-11-ны хооронд дэлгэгдэх гэж байна.

Уран бүтээлч Л.Мянганцэцэг нь 2009 онд СУИС-н харъяа Дүрслэх Урлагийн сургуулийг Уран дарханы урланд суралцаж төгссөн бөгөөд төгссөнөөсөө хойш урлагт зүрх сэтгэлээ өгч бүтээлээ тасралтгүй туурвиж яваа залуу уран бүтээлч юм.
Энэхүү үзэсгэлэн нь түүний анхны бие даасан үзэсгэлэн бөгөөд үзэсгэлэнд нийт 13 ширхэг зураг, 1 ширхэг инстолляц тавигдана. Мөн “Зүрхний хэргүүд” нэртэй өөрийн бичсэн нийт 200 гаруй шүлгээс бүтсэн шүлгийн түүвэр номны нээлтийг үзэсгэлэнгийн нээлтийн өдөр буюу 2015.04.03-ны 18:00 цагт хамт хийх юм. 
Үзэсгэлэнд тавигдах бүтээлүүд нь “Зүрхний хэргүүд” номонд бичигдсэн шүлгүүдэд зориулагдан зурагдсан бөгөөд холимог техникийн аргаар бүтээлүүдээ туурвисан. 
Тэрээр уг үзэсгэлэнгээрээ “Бид өөрсдийн гар дээрээ тавиад харж үзээгүй зүрх сэтгэл гэдэг зүйлийн тухай цаг ямагт маш сайн мэддэг мэт яридаг хэдий ч хүний өрцөн цаана байдаг атгахан зүрх 1,2,3…400,1000-н ч хүнийг зэрэг хайрлах чадалтай, үлгэр сонсож өдөлсөн үнэн сэтгэл гэдэг зүйлийг бид нас нэмэх тоолонд мартаж өөрсдөө хойч үедээ үлгэр яригсад болон хувирч байгааг ойлгуулах, зүрх гээч эрхтэн сэтгэлд захирагдахгүйгээр хэндэнтэй маш хүчтэй дурлаж, хаягдаж, хаяж, хэн нэгнийг амьдруулж, хэн нэгнийг дотроо булшилж байдаг, хүн биеэр үйлдсэн гэмт хэрэгтээ ял хүлээдэг шиг зүрхний үйлдсэн энэ гэмт хэргүүдэд ял хүлээдэг байсан бол аль хэдийнээ цаазын ялыг маш олон хүн авчихсан байх байсан хэмээх сэдлийг төрүүлэх, зүрх гэдэг эрхтэн сэтгэлд захирагддаггүй ч энэ хоёр салшгүй зүйл нь биедээ захирагдан хүний төгс төгөлдөрийн хэмжээс буюу ёс зүй гээчид мөнхөд захирагдан ирсэн тухай өгүүлэхийг зорив.
Үзэсгэлэн 2015.04.03 – 2015.04.10-ны өдрийг дуустал гарах бөгөөд үзэсгэлэн гарах хугацаанд үзэсгэлэнгийн ерөнхий санаа агуулагатай холбоотой үнэ төлбөргүй лекцийг зохион байгуулах гэж байна.

Уг үзэсгэлэн 2015 оны 04 сарын 03-аас 11-ны хооронд дэлгэгдэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 88064414 дугаараас лавлана уу

www.urlag.mn  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Дүрслэх урлагийн музейн-60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж байна

04/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Тэнгэрийн эзэд” үзэсгэлэнд нүүдэлчин ахуйг харуулжээ

03/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Шидэт ертөнц” коллаж үзэсгэлэн дэлгэж байна

02/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жеймс Ганн дараагийн киноныхоо зохиолыг аль хэдийн бичиж эхэлжээ

05/10/2026

Итан Хоук амьдралыг нь өөрчилсөн киногоор “Tape”-г нэрлэв

05/10/2026

Сильвестер Сталлоне 30 гаруй насандаа өөрийгөө батлах гэж хэт зүтгэсэн нь ууртай болгосон гэв

05/10/2026

Контент бүтээгч Lil Puma буюу Д.Ариунсанаа АНУ-ын Сан Франциско хотод буудуулжээ

05/10/2026

Дуурийн дуучин Х.Мягмарсүрэн олон улсын уралдааны тусгай байрт шалгарчээ

05/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.