Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Хөхөө намжил” дуурь өнөөдөр эгшиглэнэ
Уртын дуу

“Хөхөө намжил” дуурь өнөөдөр эгшиглэнэ

Урлаг Урлаг04/04/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11041673_357826737745591_8061437232380487070_n9904836992015-04-04-09-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөнхдоржийн “Хөхөө намжил” дуурийг шинэчлэн тавьж байгаа юм. Тоглолт өнөөдөр УДБЭТ-ын тайзнаа 17:00 цагаас амилах нь ээ. Энэхүү дуурь нь дуурийн театрын хүүхэд залуучуудад зориулсан үндэсний сонгодог бүтээлийн урын санг баяжуулж байгаа төдийгүй нас, үндэс, угсаа харгалзалгүй ямар ч үзэгч үзэх боломжтой уг бүтээлийг дуурийн театрын хамт олон дахин тоглох нь ээ.

   Хүүхэд залуучуудад зориулсан үндэсний сонгодог бүтээлийн цомнолыг Төрийн шагналт зохиолч Л.Ванган, Ч.Чимид нар анх “Хөхөө намжил домог”-оос сэдэвлэн дуурийн цомнолыг бичиж байсан бөгөөд 1961 онд тавьж, 1998 онд сэргээж байсан юм байна. “Хөхөө намжил” дуурийн найруулагчаар Ардын жүжигчин А.Дашпэлжээ найруулж, хөгжмийн  хэсгийг  Урлагийн гавьяат зүтгэлтэн удирдаач Н.Туулайхүү, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд нар хариуцан ажиллах бол Соёлын тэргүүний ажилтан Ц.Мөнхболд удирдана.  
 
   Шинэчилсэн тавилтын гол дүрүүдэд залуу гоцлооч М.Даваадорж, Б.Батжаргал, Б.Энхнаран, Ц.Арюна, Соёлын тэргүүний ажилтан дуучин Ш.Наранчимэг, М.Дариймаа, А.Сайнбаяр, Э.Анхбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшин зэрэг уран бүтээлчид гоцлох юм байна. 

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Том Круз кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Оскарын шагнал хүртэнэ

19/06/2025

Дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт дарсны нүүр царай боллоо

19/06/2025

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.