Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон “Диваажин энд байна” неоклассик, модерн балетыг толилуулах гэж байна. Театрын уран бүтээлчид Португалийн балетмейстер Хьюго Виератай хамтран орчин үеийн шинэ модерн балетын гайхамшгийг мэдрүүлэх нь ээ.
Тус балетын гоцлол бүжигчнээр ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа балетчин Д.Одсүрэн, театрын балетын гоцлооч Соёлын тэргүүний ажилтан Г.Батчимэг, Соёлын тэргүүний ажилтан Б.Саруул, Э.Эрдэнэжаргал нар тоглохоор бэлдэж байгаа аж. Дөрөвдүгээр сарын 12 -ны өдөр үзэгчиддээ хүрэх шинэхэн балетыг та бүхэн таалан сонирхоорой. Бүжгэн жүжгийн урлаг нь хэдэн зуун жилийн түүхтэй бөгөөд өгүүлэмж нь маш тодорхой байдаг билээ.
Харин модерн балетын хувьд XX зуунд үүссэн төдийгүй үзэгчид тухайн бүтээлийг олон талаас нь харж, өөрийнхөөрөө мэдэрч, таашаах боломжийг олгодгоороо онцлог бүтээл юм.
www.urlag.mn