Драмын урлагийн хөгжил дэвшил, уран бүтээлчдийн бүтээлч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор анхлан зохион байгуулагдаж ирсэн “Гэгээн Муза” наадам 12 дахь удаагаа ирэх 5 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Энэ жилийн наадамд нэр дэвшигчид хэдийнэ тодорсон бөгөөд "Гэгээн Муза-12"-д нэг төрөлд ээж, охин хоёр өрсөлдөж байгаа сонирхолтой мэдээлэл байгаа юм. Тодруулбал, "Шилдэг тайзны зураач" номинацид Н.Батбилэг "Танихгүй эмэгтэй захидал" жүжгээрээ нэр дэвшсэн бол эл төрөлд түүний охин Л.Цэрэндулам "Хайрт минь би чамайг хүлээж байна" жүжгээрээ өрсөлдөхөөр болжээ.
Ийнхүү нэг төрөлд өрсөлдөж буй ээж охин хоёрын хувьд Н.Батбилэг УДЭТ-ын үйлдвэр, техникийн хэлтэсийн даргаар ажилладаг юм. Харин түүний охин Л.Цэрэндулам нь "Монголын урлагийн залуучуудын холбоо"-ны УЗГ-ээр ажилладаг бөгөөд тэд Монголын тайз дэлгэцийн олон арван гайхалтай бүтээлүүдэд өөрсдийн авъас билэг, хүч хөдөлмөрөө гайхуулан ажиллаж урлагийн салбартаа төдийгүй үзэгч түмнээ хүндлэгдсэн байдаг ажээ.
Д.Ана
www.urlag.mn