Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»СТА Н.Ялалт, С.Болд-Эрдэнэ нарын гар нийлсэн бүтээл үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа
Нийгэм

СТА Н.Ялалт, С.Болд-Эрдэнэ нарын гар нийлсэн бүтээл үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа

Урлаг Урлаг07/04/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
download7-600x4506945913522015-04-07-13-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

32_a4c6fe12619a49f803c7234d3fd8e572949146e8СТА Н.Ялалт уран бүтээлийн найзуудтайгаа хамтран “Онч мэргэн” продакшныг байгуулаад удаагүй байгаа бөгөөд энэ сарын нэгэнд буюу олон улсын инээдмийн баярын өдрөөр “Анчид” хэмээх анхны киноныхоо нээлтийг хийсэн.

Тус киноны гол дүрд СТА С.Болд-Эрдэнэ тогложээ. Өнөө цагийн театр, дэлгэцийн урлагт өөрсдийн гэсэн томоохон орон зайг эзэлж чадсан тэд 1995-1999 онд СУИС-ын Кино, драмын ангийг хамтдаа суралцаж төгссөн нэг ангийн найзууд. Сургуулиа төгссөн даруйдаа “Зуны шөнийн зүүд” жүжигт хамт тоглож ажлын гараагаа эхэлж байсан тус жүжигчид өмнө нь “Амьдрах тасалбар”, “Хөлтрөг” зэрэг кинонуудад гар нийлэн ажиллаж байсан. “Хөлтрөг” уран сайхны кинонд СТА С.Болд-Эрдэнэ найруулагчаар ажиллаж, СТА Н.Ялалт гол дүрийг бүтээж байсан бол энэ удаад тэд байраа сольж “Анчид” кинонд С.Болд-Эрдэнэ гол дүр бүтээж харин Н.Ялалт найруулагч, продюссероор ажиллажээ. Уг уран бүтээл үзэгчдийн хүртээл болсон даруйдаа өндөр үнэлгээ аваад байгаа бөгөөд С.Болд-Эрдэнээс гадна дуучин П.Баярцэнгэл, Ш.Жавхлан, Э.Тамир, Д.Мөнхзул, ОУХМ Э.Уянга зэрэг уран бүтээлчид ажиллажээ.

Сонирхуулахад “Хөлтрөг” УСК нь СТА Н.Ялалтын тоглосон анхны аймшгийн жанрын бүтээл байсан бол “Анчид” кино нь СТА С.Болд-Эрдэний тоглосон анхны инээдмийн кино болж байгаа гэнэ шүү

download

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026

50 Cent “Fightland” цувралаар кино урлаг, боксын ертөнцөд эргэн ирлээ

29/07/2026

Том Холланд өөрийнх нь тоглосон зарим киног үзэх хэрэггүй гэв

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.