Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»УДЭТ-ын аялан тоглолт энэ сарын 23-наас эхэлнэ
Нийгэм

УДЭТ-ын аялан тоглолт энэ сарын 23-наас эхэлнэ

Урлаг Урлаг08/04/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ue9721946002015040801175493209612015-04-08-09-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   

   Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон Монголын төрөөс баримтлаж буй соёлын урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчилах зорилгоор “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос эхлэн аймгуудын Засаг даргын тамгын газрууд, Боловсрол, соёл, урлагийн газрууд, Мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж, хөдөө орон нутгийн иргэд, үзэгчдийн талархалыг хүлээсээр байгаа билээ.

   Тус театрын хамт олон энэ жил Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ  аймгуудад энэ сарын 23-аас ирэх тавдугаар сарын 3 хүртэл “Театрын өдрүүд” аялан тоглолтоо зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.  Уг аялан тоглолтын хөтөлбөрт театрын урын санд тоглогдож буй дэлхийн сонгодог, үндэсний түүхэн, орчин үеийн, хүүхэд залуучуудын сэдэвтэй шилдэг уран бүтээлүүдээсээ дээжлэнэ. 

1.Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” үндэсний түүхэн жүжиг
2.А.Очирбат “Буруугүй буруутан” бэсрэг уянгын драмын жүжиг
3.Н.Ганхуяг “Бүүвэй” бэсрэг уянгын драмын жүжиг
4.С.Жаргалсайхан “Хэлж зүрхлээгүй хайр” орчин үеийн жүжиг 
5.Нобелын шагналт Дарио Фо “Чөлөөт хос” хайрын жүжиг
6.С.Михалков “Бардам туулай” хүүхдийн жүжиг 
7.К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг зэрэг бүхий л насны үзэгчдийн оюуны таашаалыг хүлээсэн уран бүтээлүүдээ 50% хүртэлх хөнгөлөлттэй үнээр толилуулахаас гадна, уран бүтээлчид үзэгчдийн уулзалт ярилцлага зохион байгуулах, орон нутгийн урлагийн байгууллага, театр, чуулгын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харилцан туршлага, мэдээлэл солилцох зэрэг уламжлалт ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

4-р сарын 23,24,25,26-нд

Орхон аймгийн Уурхайчин соёлын ордонд,

Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрт.

4-р сарын 27-нд Сэлэнгэ аймгийн Хөтөл-д

4-р сарын 28,29,30-нд Дархан-Уул аймгийн Залуучууд театрт

5-р сарын 1,2-нд Сэлэнгэ аймгийн Сэлэнгийн долгио чуулга-д

5-р сарын 3-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа Мөнгөн хараа чуулга-д тус тус тоглоно.

Маркетинг:  70128999 , 99026929, 95469964, 99997365, 99099262.  Байгууллага хамт олны захиалга авна

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт жүжигчин Дэнни ДеВито өөрийгөө “Тосонд хутгалдсан бөөн юм” гэж хошигнов

06/09/2026

“Oasis”-ын ах дүүс Венецийн кино наадамд шинэ баримтат киногоо танилцууллаа

06/09/2026

Кеннет Брана “Гилдерой Локхартын дүрийг бүтээх сонирхолтой байсан” гэв

06/09/2026

Дилан Спроус “Disney” бол түүний хүүхэд насны тэвчишгүй хөдөлмөр байсан гэлээ

06/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Б.Гомбо-Очирын төрсөн өдөр

06/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.