Монголчууд Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдрийг андахгүй, тоглолтыг нь алгасадаггүй. Өдгөө уламжлал болсон төрсөн өдрийн тоглолт хийх санааг анх ая зохиогч, продюсер Б.Ангирмаа найз нь санаачилж байжээ. Харин ес дэх удаагийн төрсөн өдрийн тоглолтоо “Сэхүүн салхи” хэмээн нэрлэж, 4 дүгээр сарын 20-нд Монгол Бөхийн өргөөнд хийхээр товлолоо.
Энэ жилийн тоглолтонд, дуучид, хөгжимчид, бүжигчид, техникийн алба болон арын алба гээд мэргэжлийн өргөн баг бүрэлдэхүүн ажиллаж байна.
Дашрамд, дуучин Б.Сарантуяа “Сэхүүн салхи” дуугаа “Ocean Grey” продакшны уран бүтээлчидтэй хамтран шинэчлэн туурвиж байгаа бөгөөд энэ удаагийн тоглолтын тайзнаа анх удаа дуулах юм байна.
Ер нь жил бүрийн тоглолт нь үзэгчиддээ зориулсан гэнэтийн бэлгээр дүүрэн, олон фэнийг нь залуу нас, дурсамжийн ертөнцөөр аялуулж чаддаг. Энэ удаагийн тоглолт ч улам чанартай, үзүүштэй, мартагдашгүй болох биз ээ.
www.urlag.mn