Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Алдарт “Малена”-гийн амьдралын түүх
Уртын дуу

Алдарт “Малена”-гийн амьдралын түүх

Урлаг Урлаг09/04/2015Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
312bd2250377c1033e5c024de3399e8c4716272012015-04-09-12-01[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Малена” киногоороо хамгийн их олонд танигдсан, Италийн кино жүжигчин, загвар өмсөгч Моника Беллуччи 1964 оны есдүгээр сарын 30-нд Читта-ди-Кастелло хэмээх жижиг хотод төржээ. Аав Паскуале Беллуччи хөдөө аж ахуйн ажилтан, ээж Брунелла Бриганти нь зураачаар ажилладаг байв.

   Моника багаасаа хуульч болохыг мөрөөдөн, Перужийн их сургуулийн хуулийн факультетэд элсэхийн тулд 16 настайгаасаа  Liceo Classico-д загвар өмсөж эхэлжээ. Ингээд охинд гоё чамин маягийн амьдралын хэв маяг таалагдан, хуульч болох мөрөөдлөө хойш тавин, амьдралын өөр замналаар явах болсон аж.

  1988 онд Моника Миланд ирж, Elite Model Management-тэй гэрээ байгуулав. 1989 он гэхэд тэрээр загвар өмсөгчийн хувьд Парис, Нью-Йоркт алдаршин, загварын бизнесийн алдартнууд болох Dolce & Gabbana, Elle нартай хамтран ажилладаг болжээ.

   2001 оны хоёрдугаар сард Esquire Magazine’s сэтгүүл  Desire featured Ms-тэй хамтран Моника Беллуччигийн зургийг нүүрэн дээрээ тавин, дотор нь түүний тухай 5 хуудас мэдээллийг нийтэлсэн байна. 2003 онд түүний зургууд  сэтгүүлүүдээр гарч, 2004 онд Ask Mens’ сэтгүүлээс уламжлал болгон шалгаруулдаг Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 бүсгүйн жагсаалтыг тэргүүлжээ. Түүний карьерыг Нью-Йоркийн Elle+ агентлаг удирддаг байсан аж.

   Загвар өмсөгчийн карьер нь маш амжилттай байсан хэдий ч Моника түүгээр хязгаарлагдалгүй, кинонд зураг авахуулахаар шийджээ. 1990 оноос тэрээр италийн хэд хэдэн кинонд туслах дүр бүтээсэн ба тэдгээр нь бүсгүйд төдийлөн сүртэй нэр алдар авчирсангүй. Харин 1992 онд найруулагч Фрэнсис Форд Коппола өөрийн “Дракула” кинонд Дракулагийн сүйт бүсгүйн дүрийг бүтээлгэхээр Моникаг урьсан нь түүний хувьд анхны том амжилтыг үзүүлж, Европ, Америкийн кино студиудаас урилга цувж эхэлжээ.

  Ингээд жүжигчний хувьд түүний карьер улам өсөн, нэлээн олон кинонд амжилттай тоглон, дэлхийд алдартай загвар өмсөгч бүсгүй маань нэгдүгээр зэрэглэлийн жүжигчин болж хувирчээ.

   Бидний сайн мэдэх “Малена” кинонд түүний жүжигчний ур чадвар улам илүүтэй нээгдэн, гоо үзэсгэлэн, сэтгэл булаам байдлаараа тэр үзэгчдийг болон кино шүүмжлэгчдийг бүрэн эзэмдэж чадав.

   2000 онд гарч эхэлсэн “Малена” хэмээх италийн мелодрам төрлийн киноны гол дүрд Моника Беллуччи, анхлан тоглогч жүжигчин Жузеппе Сульфаро нар тоглон, найруулагчаар Жузеппе Торнаторе ажиллажээ.

   Малена бол гоо үзэсгэлэнгээрээ тухайн жижиг хотдоо од болсон бэлэвсэн- сайхан бүсгүй ба эрчүүд нь түүнээс харцаа салгаж чадахгүй, ангайн гөлөрцгөөж, эхнэрүүд нь энэхүү байдалд эгдүүцэн шаралхаж, бүсгүйг янз бүрээр доромжлон гутаахыг оролддог.

  Маленагийн алхаа гишгээ, ихэмсэг сүрлэг байдал, найруулагчийн уран, торгон мэдрэмж, саундтрекийн зохицол зэрэг нь уг киног их өвөрмөц, донжтой болгосон гэхэд хилсдэхгүй.   “Анх түүнийг харахад би 13 настай байсан. Цаг хугацаа улиран одож, энэ хугацаанд би олон бүсгүйтэй ойр дотно байсан ба тэд бүгд “чи намайг дурсах уу?” хэмээн асуудаг байсан. Би тэдэнд “тийм ээ, дурсах болно” гэж хариулдаг байв.

  Гэвч миний цорын ганц, хэзээ ч мартахгүй тэр бүсгүй бол – надаас хэзээ ч тэгж асууж байгаагүй Малена билээ” хэмээн киноны гол баатар хүү дурсан өгүүлдэг.

“Малена” киноны саундтрекийг хөгжмийн зохиолч Эннио Морриконе бичсэн ба уг бүтээл “Оскар”, “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшиж байсан билээ.

Моника Беллуччи жүжигчин Роберт Де Ниротой хамт нэг кинонд тоглохыг мөрөөддөг гэж ярьдаг байсан ба 2011 онд “Manuale d”am3re” кинонд хамт тогложээ.

2011 оны аравдугаар сард Моника Орифлейм фирмийн “Хааны хилэн”  (Royal Velvet) шинэчилсэн цувралын, 2012 онд Dolce & Gabbana-ын гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царай болжээ.

Моника 1990-1994 онд Клаудио Карлос Бассотой гэр бүл байсан ба 1999 оны есдүгээр сарын 9-нд жүжигчин Венсан Кассельтэй гэр бүл болж, Дева Кассель (12.09.2004),  Леони Кассель (20.05.2010) гэсэн хоёр охинтой болсон байна.

Гэр бүлийн харьцааны хувьд Моника чөлөөт байдлыг эрхэмлэдэг бөгөөд Венсан Кассельтай анх гэрлэхдээ л хэн хэнийхээ дотоод хэрэгт оролцохгүй, нэг нэгнээ хардахгүй гэсэн гэрээ байгуулсан аж. Тиймээс ч хосууд ихэвчлэн тусдаа, Моника-Ромд, Венсан-Парист амьдарцгаан, нэг нэгийгээ үгүйлэн уулзмаар санагдсан үедээ хамт байцгаадаг хэмээн тэд өгүүлжээ.

Эх сурвалж: mmnews.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.